"Devil Wears Prada-2" кино 2026 онд дэлгэцнээ гарна


Б.Нямдарь | YOLO.MN
2025-07-28

Загварын ертөнц болон залуу ажилтан, түүний удирдлага хоорондын харилцааны талаар өгүүлдэг Холливудын алдарт "The Devil Wears Prada" киноны хоёрдугаар анги 2026 оны 5-р сарын 1-нд дэлгэцнээ гарна. 

2006 онд анх дэлгэцнээ гарсан уг киноны гол дүрд  жүжигчин Анна Хэтэуэй болон  Мэрил Стрип нар тоглосон. 

Харин гол дүрийн бүсгүйн найз залуугийн дүрд тоглосон Адриан Гренье шинэ ангид тоглохгүй гэнэ. Харин хүлээлт үүсгээд буй "The Devil Wears Prada" киноны үргэлжлэлд шинэ, сонирхол татам дүр нэмэгдлээ.

Анна Хэтэуэйгийн тоглосон Энди Сакс шинэ хайрын эзэнтэй болох бөгөөд түүний найз залууд жүжигчин Патрик Браммэлл тоглоно.

Өмнөх найз залуугийн дүрд тоглосон Гренье нь Эндигийн коллежийн үеийн эгэл жирийн найз залуу Нэйт Куперын дүрийг бүтээсэн. Гэвч түүнийг киноны “жинхэнэ эсрэг талын дүр” гэж үзэгчид шүүмжилдэг байсан тухай тэрбээр 2021 онд Entertainment Weekly-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Киноны явцад Эндигийн карьер өсөн дэвжихийн хэрээр тэдний харилцаа хөндийрч, эцэст нь хоёр тийш болдог. Энди Runway сэтгүүлээс гарч сэтгүүлчийн замналаа хөөх болдог бол Нэйт Бостон руу нүүж тогооч болохоор явдаг билээ.

Харин өмнөх ангиас Мэрил Стрип, Эмили Блант, Стэнли Туччи нар дахин дүр бүтээнэ.

2006 оны кинонд Мэрил Стрип нэртэй сэтгүүлийн эрхлэгч Миранда Пристлигийн дүрийг бүтээж, Хэтэуэй түүний туслахаар ажилладаг. 

Шинэ ангид мөн Рэйчел Блум, Люси Лью, Жастин Теру, Би.Жэй. Новак, Симон Ашли, Полин Шаламе зэрэг жүжигчид нэгдэнэ.

Variety сэтгүүлийн мэдээлснээр, шинэ анги нь Миранда Пристли уламжлалт сэтгүүлзүйн уналтын дунд карьерээ авч явахын зэрэгцээ Эмили Блантын дүртэй тансаг хэрэглээний брэндийн сурталчилгааны санхүүг хянадаг нөлөө бүхий гүйцэтгэх захирал болж хувирсан хуучин туслахтайгаа өрсөлдөх тухай өгүүлэх гэнэ. 

Эх сурвалж: PEOPLE

#Devil Wears Prada-2