"МАМА" хөгжмийн шагнал гардуулах ёслолын сонин хачин


Э.Цовоо | YOLO.MN
2017-12-05

Солонгос дуу, хөгжимд дуртай залуучуудын догдлон хүлээдэг жил бүр зохион байгуулагддаг хөгжмийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох MAMA буюу Mnet Asian Music Awards ёслол төгөлдөр гайхалтайгаар болж өнгөрчээ.

Уг шагнал гардуулах ёслол нь энэ жил гурван өөр газар хийгдсэн ба 11-р сарын 25-нд Вьетнам улсад, 11-р сарын 29-нд Японд, 12-р сарын 1-нд Хонг-Конг улсад тус тус зохион байгуулагдсан юм.

Ийнхүү та бүхэндээ энэ жилийн MAMA шагнал гардуулах ёслолоос тодорсон ШИЛДЭГ  уран бүтээлчдийг танилцуулж байна.

Шилдэг шинэ эмэгтэй хамтлаг: Pristin
Шилдэг шинэ эрэгтэй хамтлаг: Wanna-One
Шилдэг эрэгтэй хамтлаг: Wanna-One
Ирээдүйд амжилттай явах од: Chungha, Wanna-One
Японы шилдэг Азийн нүүр царай: EXO-CBX
Эмэгтэй шилдэг бүжгийн үзүүлбэр: Twice-"Signal"
Эрэгтэй шилдэг бүжгийн үзүүлбэр: Seventeen
Шилдэг эрэгтэй уран бүтээлч: Zico
Шилдэг эмэгтэй уран бүтээлч: IU
Дэлхийн нийтийн дуртай хамтлаг: Seventeen
Шилдэг үзүүлбэр: Monsta-X
Дэлхийн шүтэн бишрэгчдийн сонголт: EXO
Оны шилдэг нээлт: Nu'est W
Шилдэг хип-поп дуу: Heize-"Dont Know You"
Шилдэг эмэгтэй үзүүлбэр: Heize-"You, Clouds, Rain"
Шилдэг хамтлагийн үзүүлбэр: Hyuk Oh-"Tom Boy"
Шилдэг хамтарсан дуу: Dynamic Duo, Chen-"Nosedive"
Шилдэг загвартай дуу: Sunmi
Шилдэг эрэгтэй соло бүжиг: Taemin-"Move"
Шилдэг киноны дуу: Ailee-"I Will go to you like the first snow"
Дэлхийн шилдэг үзүүлбэр: Got7
Шилдэг эмэгтэй хамтлаг: Red Velvet

Үзэгчдийн хамгийн их хүлээлт үүсгэдэг шагнал болох "Daesang" буюу шилдгийн шилдэг шагналуудын эздээр:

Жилийн шилдэг албум: EXO
Жилийн шилдэг уран бүтээлч: BTS
Жилийн шилдэг дуу: Twice-"Signal" тус тус шалгарчээ.

Шагнал авсан нийт уран бүтээлчиддээ баяр хүргэе.

ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

1. Шилдэг үзүүлбэр төрөлд шилдгээр шалгарсан Хюг О:

Бидний дууг сонсдог хүн бүхэнд маш их баярлалаа.
Биднийг дэмжиж өгдөг найзууд, ах эгч нарт болон байнга тусладаг арын албаны ажилчиддаа маш их баярлалаа. Бид бие биендээ "Өөрсдийн хайрласан зүйлээ удаан хугацаанд маш сайн хийх болно" гэж амалсан. Бид дахиад дуугаа хийсээр байх болно.

Ердөө ч хүлээгээгүй байтал, ингээд шагнал авсандаа маш их баяртай байна. Бид дуртай зүйлээ үргэлжлүүлэн урт удаан хугацаанд хийсээр байх болно, баярлалаа.


2. Шилдэг дуу хоолойтой хамтлаг БолБалгган4:

Сайн байцгаана уу, БолБалгган4 хамтлаг байна. Энэ том тайзан дээр үзүүлбэр үзүүлнэ гэдэг бидний мөрөөдөл байсан, бас ийм шагнал авна гэдэг үнэхээр талархмаар зүйл байлаа. Гэр бүл, багш менежер, арын албаны ажилчиддаа биднийг дэмжиж, хайрлаж өгсөн маш их баярлалаа.

Бид одоо залуу байгаа учраас хүнд хэцүү олон зүйлс тохиолддог. Тэр бүрт биднийг халамжилж анхаарал хандуулж өгдөг фэнүүддээ маш их баярлалаа.


3. Оны шилдэг уран бүтээлч Бантан Сунёндан:

Хаана ч очсон хүмүүс биднээс илүү шүтэн бишрэгчдийг маань сонирхон асуудаг. Яаж дэлхийн өнцөг булан бүрт, тийм олон хүмүүс ингэж чин сэтгэлээсээ дэмжин хайрладаг юм бэ гэж? Хэрвээ та бүгд үгүй бол бид энэ дулаахан тайзан дээр зогсож байхгүй билээ. Бид үргэлжлүүлэн удаан хугацаанд уран бүтээлээ туурвисаар байх болно. Дахиж гуниглахгүй бас уйлахгүй ээ. Бид илүү бахархмаар, илүү өндөр газар луу тэмүүлэх болно.

Энэ жил бид уран бүтээлчийнхээ хувиар маш их туршлагатай боллоо. Бид A.R.M.Y (тэдний фэндом нэр) нарынхаа ачаар МАМА-д оролцож байна.

Хайртай шүү бас баярлалаа. "Love yourself. Love myself. Peace"


4. Оны шилдэг цомог Эксо:

Бид 5 дахь жилдээ энэхүү шагналыг хүртэж байна. SM энтертайментийн хамт олон,  Super Junior хамтлагийн ах нар, мөн арын албаны ажилчиддаа маш их баярлалаа. Мөн бид Exo-L (тэдний фэндом нэр) нарынхаа ачаар энд зогсож байгаа билээ. Энэхүү том шагналыг таван жил дарааллан хүртэж, дөрвөн жил дарааллан сая борлуулалт хийж бид үнэхээр итгэж чадамгүй амжилтыг үзүүлж байна. Exo-L маш их баярлалаа.

Бидний "POWER" дуунд "Хэзээ нэгэн цагт бүх зүйл гандаж гундах үед, бидний сэтгэл татам дурсамжуудыг санацгаая..." гэсэн байдаг.

Exo-L үүрд мөнх гэрэлтэцгээе, бид үргэлжлүүлэн тайзан дээрээ зогссоор хэний ч өмнө итгэл дүүрэн Эксо болох болно оо. Ирээдүйн Эксо-г хүлээж байгаарай...

#MnetAsianMusicAwards #Kpop