Grammy Awards 2023: Хэн ямар шагнал авав?


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-02-09

Жил бүрийн эхэнд хөгжмийн урлагт шинэ дэвшил, шинэ өнгө төрхийг авчирч буй гайхалтай уран бүтээлчдийг магтан сайшаахаар зохион байгуулагддаг хөгжмийн ертөнцийн хамгийн том шагнал гардуулах ёслол болох “Grammy” энэ жил 65 дахь удаагаа болж өндөрлөлөө.

Дуучин Beyoncé энэ жил 9 төрөлд нэр дэвшин 2023 оны хувьд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлч болсон юм. Замын түгжрэлийн улмаас хоцорч ирсэн хэдий ч 4 төрөлд ялалт байгуулж, Grammy-ийн түүхэн дэх хамгийн олон буюу 32 шагнал хүртсэн анхны уран бүтээлчээр тодорлоо.

Өнгөрсөн жилийн наадмын шилдэг, шинэ уран бүтээлчээр шалгарч байсан залуу артист Olivia Rodrigo энэ жилийн шилдэг, шинэ уран бүтээлчийг тодруулж, ялагчаар Samara Joy шалгарлаа.

Шилдэг хамтрал төрөлд Sam Smith, Kim Petras нар шагнал хүртэж Kim Petras нь Grammy-ийн шагнал хүртсэн хамгийн анхны нээлттэй трансжендэр эмэгтэй артист болсон юм.

Уг шагнал гардуулах ёслолын “Шилдэг поп ганцаарчилсан үзүүлбэр” төрөлд 4 удаа ялагч болсон түүхэн дэх анхны уран бүтээлчээр Adele шалгарчээ.

Оны шилдэг дууны төрөлд Lizzo

Оны шилдэг цомгийн ялагчаар Harry Styles нар тус тус тодорлоо.

 

#Дуу хөгжим