Puff Diddy-гийн шүүх хурлын шийдвэр олны анхаарлыг татаад байна. Түүнийг бэлгийн мөлжлөгийн хүний худалдаа болон зохион байгуулалттай гэмт хэргийн хуйвалдаан гэх 2 том хүнд хэргүүдэд буруугүй гэж үзжээ. Гэхдээ бэлгийн мөлжлөгт хүн тээвэрлэхэд оролцсон хэрэгт буруутай гэж шүүх хурал тогтоолоо. Энэ хүн тээвэрлэх хэргээ 2 удаа хийсэн гэж үзэж буй бөгөөд тус бүр нь 10 жилийн хорих ялтай учир нийтдээ 20 жилийн ял хүлээх магадлал өндөр байна.
Найман долоо хоног үргэлжилсэн энэхүү шүүх хуралд 34 гэрч мэдүүлэг өгсөн ба энэ нь Diddy-гийн сүүлийн 20 жилийн үйлдлүүдийг илчилсэн юм. Лхагва гарагт 12 хүний бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүхийн ахлагч 12 цагийн хэлэлцүүлгийн дараа шийдвэрээ ийнхүү уншив.
“Засгийн газрын гаргасан үндэслэлээр Sean Combs нь өөрийн компани болох Combs Global-аар дамжуулан зохион байгуулалттай гэмт хэргийг үйлдсэн гэх нотолгоог хүлээн зөвшөөрсөнгүй. Харин түүнийг бэлгийн мөлжлөгт хүн тээвэрлэсэн хэрэгт буруутай гэж үзэв.”
Тэдний үзсэнээр уг компани нь олон эмэгтэйг бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулаагүй байна гэж дүгнэжээ.
Энэхүү шийдвэрийг уншихын өмнө нэгэн цагт нэр хүндтэй хип хопын од байсан Diddy сандалныхаа өмнө сөхөрч, залбирч байсан юм. Дараа нь шийдвэрийг сонсоод тэр шүүх хуралд оролцогч нарын зүг эргэн харан алга ташиж байлаа. Үүний улмаас танхимд байсан хүмүүс алга ташиж, дуу хөөр алдан баяр хүргэцгээв.
Шүүх хурлын найман долоо хоногийн үеэр эмэгтэй прокуроруудын баг олон арван гэрчийн мэдүүлэг, баримтыг танилцуулсан ч тангарагт шүүгчид түүнийг хамсаатнуудын хамт эмэгтэйчүүдэд дарамт үзүүлж байсан гэх буруутгалд итгэсэнгүй. Хамгийн чухал нотлох баримтын нэг нь 2016 онд Лос Анжелесийн зочид буудалд болсон хэрэг бөгөөд энэ нь Diddy хуучин найз бүсгүй Cassie-г хэрцгийгээр зодож буйг харуулсан хяналтын камерын бичлэг байлаа. Энэхүү бичлэгийг шүүгчдэд удаа дараа үзүүлсэн бөгөөд өмгөөлөгчдийн баг хүртэл уучлашгүй үйлдэл хэмээн зөвшөөрч байлаа.
Прокурорууд өнгөрсөн зургаан долоо хоногийн турш Diddy-г буруутай гэж үзэж, нарийвчлан танилцуулсан гэмт хэргийн жагсаалт дараах байв:
Одоогоор өмгөөлөгчдийн баг түүнийг 1 сая ам.долларын батлан даалтаар ялын шийтгэл хүртэл суллахыг шүүхээс хүсээд байгаа ч прокурорууд ялын шийтгэл хүртэл суллах нь эрсдэл дагуулах учраас эрс няцаав.
Эх сурвалж: Variety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!