Хөршүүдийнхээ гутлыг хулгайлдаг муурандаа Фэйсбүүкийн бүлгэм нээж өгчээ


Миау | YOLO.MN
2020-08-17

Jordan бол нохдыг уурлуулах, ан хийх, өдөржин эрхлэх зэрэг олон сонголтуудаас хулгай хийх замыг сонгосон муур. Гэхдээ эзэн нь түүний энэхүү "гэмт хэрэг"-ийг цагаатгах аргаа олсон бололтой.

АНУ-ын Пеннсилвани мужид амьдардаг BJ Ross гэх бүсгүй Jordan нэртэй муур тэжээдэг ажээ. Jordan муур хөршүүдийнхээ гутлыг хулгайлах маш этгээд хоббитой бөгөөд сүүлийн хоёр сарын дотор л гэхэд 50 гаруй хөршийнхөө гутлыг эзэндээ авчирч өгсөн байна. 

Jordan муур олзныхоо дэргэд

Хүрсэн гутал болгоноо хулгайлдаг энэ муур шөнийн цагаар "ажил"-аа хийх тул эзэн нь гэрийнхээ гадаа камер суурилуулж, Jordan-д байршил тогтоогч зүүлгэсэн байна.

Яг үйлдэл дээрээ...

Хачирхалтай нь муур шөнийн туршид 10 гаруй километрийг туулж байсан бөгөөд эзэндээ дандаа л хос гутал "бэлэглэдэг" аж.

Ийм урт замыг туулдаг байх нь

Муур нэг дор ганцхан л гутал зуух чадалтай бол Jordan-ий хувьд эзэндээ хос гутал бэлэглэхийн тулд ийн олон километрийн аялалд гардаг бололтой. 

Ихэнх нь хосоороо байгаа биз?

Харин эзэн Ross нь цугларсан гуталнуудыг эзэнд нь хүлээлгэн өгөхийн тулд "Jordan The Feline Cat Burglar" буюу "Хулгайч муур Жордан" нэртэй Фэйсбүүкийн бүлгэм үүсгэжээ. Энэхүү бүлгэмд гутлаа алдсан хөршүүдээс авахуулаад түүний энэхүү үйлдлийг өхөөрдсөн хүмүүс элсэх аж. 

Эх сурвалж: Bored Panda

#Амьтад #Муур #Хөгжилтэй түүх