ОХИД: ЭНЭ ӨВӨЛ чиний ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭНД байх ёстой 12 ЗҮЙЛ


Заяц | YOLO.MN
2016-12-05

Хүйтний улиралд даарахгүй байх нь чухал. Гэхдээ ингэлээ гээд заавал “пөөнийсөн” байх албагүй юм. cheeky Өөрөөр хэлбэл, өвөл боллоо гээд дэгжин хээнцэр хувцаслаж болохгүй гэсэн үг биш. Үүнийг батлахын тулд та бүхэнд өвлийн хүйтэн улиралд дэгжин харагдуулах 12 зүйлийг сонгон харуулъя. Доорхоос санаа аваад хувцасны шүүгэндээ шинэчлэлт хийж болох нь ээ.

Том ноосон цамц

Дулаахан ноосон цамц нь өвлийн улиралд таны шүүгээнд байх ёстой хувцасны нэг яахын аргагүй мөн. Энэ улиралд загвар зохион бүтээгчид тод, хүний нүдэнд тусах онцгой өнгөтэй, чимэглэл, хээ хуар зэрэгтэй ноосон цамц сонгохыг зөвлөж байна. Хоолойны  хэсэг нь зузаан, саглагар,урт ханцуй, өргөн мөртэй ноосон цамц хамгийн тохиромжтой. Иймэрхүү загвартай ноосон цамц ямар ч төрлийн өмд, урт даашинз болон өвдөг хүрсэн түрийтэй гуталтай зохицдог.  


Өвдөг хүрсэн урттай оймс

Биед эвтэйхэн, дэгжин урт оймс нь өвлийн улиралд хамгийн зөв сонголт юм. Тэд ямар ч материалаар хийгдсэн, ямар ч өнгө, дизайнтай байсан бидний шүүгээнд байх ихэнх хувцастай зохицдог. Өвдөг хүрсэн урттай оймс нь урт түрийтэй гуталны дотуур мөн трикон дээгүүр өмсөхөд хамгийн тохиромжтой.


Том ороолт

Дулаахан том ороолт нь энэ улиралд танд байх ёстой зүйлийн нэг юм. Том ороолт нь таны стилийг сонирхолтой байдлаар чимж өгөх ба таныг бусдаас онцгой харагдуулж чадна. Ороолт нь ямар ч хувцастай зүүхэд тохирох боловч өвлийн хүрэм, том энгэртэй ноосон цамц, кардиган болон савхин хүрэм зэрэгтэй хамгийн гоё зохицдог.


Энгийн ороолт

Дэгжин хэрнээ өвлийн улиралд хамгийн хэрэгтэй зүйл бол ороолт. Энгийн ороолтыг чи маш олон янзаар зүүж болдог нь түүний давуу тал юм. Бүр малгай эсвэл нөмрөг ч болгон ашиглаж болно. Хүзүүгээрээ сул ороож, мөрнийхээ хэлбэрт оруулж засан эсвэл үзүүрүүдийг нь уяж ч болно. Шууд углачихдаг ороолт мөн адил дэгжин харагддаг. Угладаг ороолтыг зүүсэн байхад яг л том хүзүүтэй цамц өмссөн мэт харагддаг. Ороолтыг ямар ч гадны хувцастай өмсөхөд тохиромжтой.


Ноосон малгай

Өвлийн улирлыг энэ акссессуаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Гадуур маш олон төрлийн ноосон малгайнууд зарагдаж байгаа ч энэ улиралд хамгийн ганган нь том том нэхээстэй загвар юм. Ийм малгай өмссөнөөр таны хувцаслалт хүмүүсийн нүдэнд илүү тусах болно. Ноосон малгай ямар ч төрлийн гадуур хувцастай зохицдог.


Тод өнгийн үстэй хүрэм

Үстэй хүрэм нь дэгжин хээнцэр харагдахаас гадна маш дулаахан гэдгийг охид бүсгүйчүүд бүгд мэддэг. Сонгодог болсон өнгөнүүдээс гадна 2016-2017 оны намар/өвлийн улиралд тод өнгийн үстэй хүрэм моданд ороод байна. Тод өнгийн үстэй хүрэм нь таныг дулаан байлгаад зогсохгүй, өвлийн бүүдгэр өдрүүдэд чинь өнгө нэмэх болно.


Хонины ноолууран хүрэм

Хонины ноолууран хүрэм энэ улирлын загварт голлож байгаа юм. Тэд биед эвтэйхэн, дулаахнаас гадна олон хэв загвараар гардаг болсон. Ноолууран хүрэм нь ажил хэргийн хувцас, урт түрийтэй гутал, бариу өмдтэй зэрэгтэй өмсөхөд илүү тохиромжтой.


Пончо (гараа гаргаж өмсдөг нөмрөг)

Өвлийн пончо нь франц охид бүсгүйчүүдийн хэв маягын нэгээхэн хэсэг юм. Пончоны давуу тал нь таны шүүгээн дэх ямар ч өвлийн хувцастай зохицно. Биений өнгө, хар, хар хөх, цайвар бор, улаан өнгөтэй пончо илүү хээнцэр харагддаг. Зарим нь хиймэл үс, юүдэн зэрэг нэмэлт детальтай байдаг ба урт түрийтэй гуталтай зохицдог.  


Өвдөг хүрсэн урт түрийтэй гутал

Өвдөг хүрсэн урт түрийтэй гутал энэ намрын гол гангараа байсан бол энэ өвөл ч бас таны шүүгээнд зайлшгүй байх ёстой зүйлийн нэг хэвээр үлдээд байна. Юүдэнтэй цамц, өвлийн урт хүрэм, нөмрөг, ноолууран хүрэм, кардиган, даашинз, бариу жийнс, хүзүүтэй цамц зэрэг түүнтэй зохицохгүй хувцас бараг үгүй.


Тод өнгийн өвлийн гутал

Өвлийн улиралд хар, саарал, бор өнгийн гутлууд давамгайлах ч тод эсвэл этгээд өнгийн гутал энэ өвлийн тренд болоод байна. Ийм гутал нь чамайг дулаан байлгахаас гадна олны дундаас онцгой харагдуулж чадна. Энгийнээр бодоход, цав цагаан цасан дээр тод өнгийн гутал содон харагдана шүү дээ.


Ноосон даашинз

Ноосон даашинз нь энэ өвлийн улиралд хит болоод байгаа билээ. Ноосон даашинз нь уламжлалт энгийн даашинзнуудын хувьд хүчтэй өрсөлдөгч болж байгаа юм. Ноосон худалдаж авснаар шүүгээгээ бас нэг шинэ загварлаг хувцасаар баяжуулж байгаа юм. 


Хүзүүтэй цамц

Хүзүүтэй цамц нь өвлийн энгий нэг хувцас биш юм. Таны стиль ямар байхаас үл хамааран хүзүүтэй цамцийг уузалт, чөлөөт үйл ажиллагаа алинд нь ч хамаагүй өмсөхөд тохиромжтой. Биед эвтэйхнээс гадна ямар ч өмд, банзалтай зохицдог. Түүнчлэн таны хүзүүг хүйтэн салхинаас давхар хамгаална. Үүнийг өмссөн байхад ороолтны хэрэггүй гэсэн үг юм.

Бид дараагийн хувцас загварын талаарх нийтлэлээрээ "Өвлийн улиралд хөвгүүдийн хувцасны шүүгээнд байх зүйлс"-ийг танилцуулах болно.

 

#Fashion #ХувцасЗагвар #winter