Жүжигчид Yoon Sun Woo болон Kim Ga Eun нар гэрлэх гэж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
7-р сарын 1-нд нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэдний 2024 оны 10-р сард хуримаа хийх тухай мэдээлсэн бөгөөд энэ мэдээг дараа нь агентлагаас нь баталсан юм.
Хос хоёр анх 2014 онд гарсан KBS2 телевизийн “Abiding Love Dandelion” олон ангит кинонд хамтран тоглох үедээ танилцжээ. Тухайн үед тэд найзуудын хувьд харилцаж эхэлсэн ч, удалгүй үерхэж бараг 10 жилийн турш нэгнээ чимээгүй дэмжсээр өдийг хүрчээ.
Yoon Sun Woo-ийн агентлаг 935 Entertainment-аас гаргасан албан мэдэгдэл:
Сайн байцгаана уу, энэ бол 935 Entertainment байна.
Жүжигчин Yoon Sun Woo нь өөрийн олон жилийн хамтрагч, жүжигчин Kim Ga Eun-тэйгээ энэ оны 10-р сард гэрлэлтээ батлуулна.
Хурим нь ойрын хамаатан садан, дотны найз нөхдийн хүрээнд хаалттай хувийн ёслол болно.
Амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж буй хосууддаа халуун баяр хүргэж, чин сэтгэлийн ерөөл илгээхийг та бүхнээс хүсье.
Баярлалаа.
Yoon Sun Woo:
2003 онд EBS-ийн “Environmental Squadron Zentaforce” хэмээх хүүхдийн нэвтрүүлгээр анх олны өмнө гарч байсан.
2014 онд “Abiding Love Dandelion” киноор жүжигчний карьерээ албан ёсоор эхлүүлсэн.
Түүний тоглосон онцлох бүтээлүүд:
Kim Ga Eun:
2009 онд уран бүтээлийн гараагаа эхэлсэн.
Тоглосон цувралуудаас дурдвал:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!