Riverdale аравдугаар сарын 9-нд эргэн ирнэ


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-09-13

Аль хэдийн гурван улирлын ард гараад амжсан  “Riverdale series” энэ оны аравдугаар сарын 9-нд албан ёсоор 4-р улирлаа цацахаар болжээ. 4-р улирлын хамгийн эхний анги нь цувралын гол дүрийн нэг Archie Andrews-н эцгийн дүрийг бүтээсэн “Luke Perry”-гийн дурсгалд зориулагдах аж. Тэрээр 3-р улирал цацагдаж байх явцад зүрхний шигдээсээр хорвоог орхисон золгүй явдал тохиосон билээ.

Цувралын “Гол 4” хэмээн нэрлэгддэг Archie Andrews, Veronica Lodge, Jughead Jones, Betty Cooper нар дөрөвдүгээр улиралд ч бас шинэ адал явдлуудтай учрах бололтой. 

Дөрөвдүгээр улирлын трейлэр

Трейлэрт үзүүлснээр бол энэ улиралд тэд төгсөх ангидаа суралцах бөгөөд Jughead Jones хулгайлагдаж, Betty Cooper хэн нэгэнд толгойдоо цохиулж, Cheryl Blossom дахин нэг нууцыг нээж, Archie Andrews, Veronica Lodge нар хосууд хэвээрээ үлдэх бололтой. 

Эхний улиралдаа нилээд сайн хандалт авч байсан боловч сүүлийн улиралууддаа сөрөг шүүмжүүдийг ч аваад амжсан энэхүү цуврал дөрөвдүгээр улиралдаа хэр их сэтгэл хөдөлгөхийг тэсэн ядан хүлээе. 

#stars