"The Pussycat Dolls" хамтлаг эргэн нэгдэнэ


Э.Цовоо | YOLO.MN
2019-12-05

Бид бүгдийн хар багаасаа сонсож өссөн хамтлагуудын нэг бол яах аргагүй "The Pussycat Dolls" билээ. Тухайн үед дууг нь шимтэн сонсож, даган бүжиглэдэг байсан охид маань дотроо тэдний хөөрхөн царай, гуалиг биеийг нууцхан биширдэггүй байсан гэж үү? 

Тэгвэл уг хамтлаг маань дахин нэгдэж, хөгжмийн ертөнцдөө эргэн ирэхээр болсон байна.

Хамтлагийн гоцлол дуучин Николь Шерзингер доорх зургийг өнгөрсөн сарын 28-ны өдөр өөрийн Инстаграм хуудаснаа #PCDReunion❤️ гэх хаштагтайгаар нийтэлсэн байна. 

Хамтлагийн гишүүд болох Жессика, Эшли нар ч мөн энэ зургийг ижил тайлбартайгаар өөрсдийн Инстаграм хуудсанд нийтэлсэн юм. 

Николь аравдугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа: 

"Хамтлаг эргэн ирэх талаар хүмүүс өдөр бүр л надаас асуудаг. Би одоогийн байдлаар 3 нэвтрүүлэг зэрэг хийж байгаа учир үүндээ л төвлөрч байна даа.
Гэхдээ би охиддоо хайртай. Тэдэнтэй цагийг өнгөрөөхөд сайхан байдаг учир эргэн нэгдэж уран бүтээл гаргахад татгалзах зүйлгүй. Би юу ч амлаж чадахгүй ч бидэнд бэлдсэн бяцхан зүйл байгаа шүү"
гэж хэлсэн байдаг. 

Харин саяхан буюу арваннэгдүгээр сарын 30-нд тэд хамтлагаараа "The X Factor" тэмцээнд "Buttons", "When I Grow Up", "Don't Cha" зэрэг хуучны уран бүтээлүүдээсээ гадна цоо шинэ "React" дуугаа дуулсан юм. 

Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 5-аас 17-ныг дуустал дараах 9 хотуудаар аялан тоглолт хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Celebrity Insider

#Pussycat Dolls #Come Back