2025 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-наас улс орон даяар эхэллээ. Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Энэ жил 43,318 шалгуулагч бүртгүүлснээс энэ онд 12 дугаар анги төгсөж буй 40,000 гаруй сурагч байгаа бол өмнө оны төгсөгч 3,000 байна. Өнөөдөр түүх, англи хэлний хичээлийн шалгалттай.
Элсэлтийн Ерөнхий шалгалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал:
-Энэ жилийн шалгалтын онцлог нь математикийн даалгаврын 1000 бодлогыг нээлттэй байршуулж, үүгээр шалгалтын материалаа бүрдүүлсэн.
Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгч гэсэн гурван зүйлийг урьдчилан бэлтгэсэн байгаа. Тэгэхээр харандаа авч ирэх шаардлагагүй.
Шалгуулагчид шалгалт өгөхдөө дараах материалуудыг бүрдүүлэн авчирна:
Шалгуулагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээг эх хувиар нь авчирна. Магадгүй байхгүй, гээсэн тохиолдолд гадаад паспорт, жолооны үнэмлэх, E-Mongolia системээс авсан лавлагаа байж болно. Бүрэн дунд боловсролын үнэмлэх нь байхгүй өмнөх оны төгсөгчид мөн E-Mongolia системээс лавлагаа авчирч болно, ингэхдээ нотариатаар батлуулсан байх шаардлагатай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!