Кпопын эргэн тойронд: Дэлхий дахиныг байлдан дагуулж буй BLACKPINK


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-06-29

Yolo.mn сайтын хамт олны зүгээс Кпоп хөгжим сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг багцлан хүргэж байна.

ДЭЛХИЙ ДАХИНЫГ БАЙЛДАН ДАГУУЛЖ БУЙ BLACKPINK

YG энтертайнментаас үүсгэн байгуулагдсан BLACKPINK хамтлаг зургаадугаар сарын 26-нд "How You Like That" хэмээх шинэхэн уран бүтээлээ цацсан билээ. Энэхүү уран бүтээл олны сонорт хүрээд удаагүй байгаа ч хөгжмийн чарт болон цахим ертөнцөд олон дээд амжилт тогтоогоод байна. 

Тодруулбал уг дууны клип YouTube хуудсанд байршсанаас 24 цагийн дотор 82,3 сая гаруй хандалт авснаар BTS хамтлагийн рекордыг шинэчилжээ. Цаашлаад 1 хоног 8 цаг 22 минутийн дотор 100 сая хандалт авснаар YouTube-ээс хамгийн богино хугацаанд 100 сая хандалт авсан кпоп хамтлагаар тодорсон байна. 

Мөн "How You Like That" дууг YouTube хуудсанд тавигдах мөчид 1,65 сая хүн нэгэн зэрэг үзсэн нь YouTube-ийн хувьд цоо шинэ амжилт болсон юм. 

Харин Melon чартаас уг дууг 24 хүн цагийн дотор 861,978 хүн нэгэн зэрэг сонссоноор 2020 онд Melon чартаас хамгийн олон хүн сонссон дуу болжээ. 

Энэ мэтчилэн Япон улсын Line чарт, 56 орны iTunes чартад тэргүүлсэн гээд маш олон амжилтуудын эзэд болоод байна. 

 SHOW MUSIC CORE: ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ЯЛАГЧ IZ*ONE

MBC телевизийн "Show Music Core" хөгжмийн нэвтрүүлгийн зургаадугаар сарын 27-ны дугаарт IZ*ONE хамтлаг ялалт байгуулжээ.

IZ*ONE хамтлаг дуучин IU болон TWICE хамтлагтай өрсөлдсөн байна. Мөн ONF, Stray Kids, Cosmic Girls, N.Flying, Weki Meki, Dia зэрэг хамтлагууд шинэхэн уран бүтээлээ толилуулсан бол соло дуучдаас IU, Baek Ah Yeong, Lee Ye Joong нар тайзнаа эргэн ирсэн байна.

TWICE "WHAT IS LOVE?" ДУУ 400 САЯ ХАНДАЛТ АВЛАА

TWICE хамтлагийн 2018 оны дөрөвдүгээр сарын 8-нд цацсан "What Is Love?" дуу энэ сарын 27-нд YouTube хуудсанд 400 сая хандалт авжээ.

Энэ нь TWICE хамтлагийн 400 сая хандалт авч буй гурав дахь уран бүтээл болсон юм. Тодруулбал "TT" болон "Likey" хэмээх уран бүтээлүүд нь аль хэдийнэ 400 сая давсан хандалттай болжээ.

GFRIEND ХАМТЛАГИЙН ШИНЭ ЦОМОГ “回: Song OF SIRENS”

Зургаадугаар сарын 28-ны өдөр Gfriend хамтлаг "回: Song of Sirens" хэмээх шинэ цомгийнхоо тизер бичлэгийг цацжээ. Уг цомог нь долдугаар сарын 13-нд бүрэн эхээрээ цацагдах юм байна.

MINZY: "2NE1 ЭРГЭН НЭГДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ”

Дуучин Minzy "Nylon" сэтгүүлийн долдугаар сарын дугаарын нүүрийг чимжээ. Тэрээр тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн хувийн амьдрал болон урлагийн карьерынхаа талаар илэн далангүй ярилцсан байна.

Түүнээс 2ne1 хамтлагийн цаашдын үйл ажиллагааны тухай асуухад, "Хэрвээ боломж олдвол 2ne1 хамтлаг эргэн нэгдээсэй гэж хүсэж байгаа" гэжээ.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд