Спортын сэтгүүлч болох дур сонирхолтой залуучуудад “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд залуу сэтгүүлчээр ажиллах боломжийг олгож байна


Т.Онон | YOLO.MN
2025-06-12

Спортын сэтгүүлч болох дур сонирхолтой залуучуудыг сонгон шалгаруулах, спортын сэтгүүл зүйг хөгжүүлэх, “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд залуу сэтгүүлчээр ажиллах боломжийг олгож байна.

Шалгарсан оролцогч "Айчи-Нагояа 2026" Азийн XX наадамд урилгаар оролцон Азийн топ шилдэг тамирчидтай биечлэн уулзаж, спортын халуун цэгээс  сурвалжлага хийх түүхэн боломж бүрдэх юм.

Тавигдах шаардлага:
Оролцогч нь спортын сэтгүүлчээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх

Хамрах хүрээ:
Ерөнхий боловсролын сургуулийн 10,11,12-р ангийн сурагчид болон их, дээд сургуулийн 1,2р дамжааны оюутнууд /16-20 нас/

Шагнал урамшуулал:

  • 1-р байр мөнгөн шагнал, өргөмжлөл, дурсгалын зүйл, Айчи-Нагояа Азийн наадамд урилгаар оролцох
  • 2-р байр мөнгөн шагнал, өргөмжлөл, дурсгалын зүйл
  • 3-р байр мөнгөн шагнал, өргөмжлөл, дурсгалын зүйл

Нэр дэвшигчид доорх удирдамжтай сайтар танилцан, холбогдох мэдээллийг 2025 оны зургаадугаар сарын 13-ны дотор МҮОХ-ны media@olympic.mn хаягаар ирүүлнэ үү.

Анкетыг ЭНД дарж татна.

#Спортын сэтгүүлч