Чендугийн их дуулгын эрхийг "TYLOO" авлаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2024-01-28

  • "IEM Chengdu 2024" тэмцээний урьдчилсан шат өндөрлөлөө
  • Урьдчилсан шатанд Монголын хоёр баг оролцсон
  • Монголын "TheMongolz" баг гранд финалд Хятадын "TYLOO"-д хожигдов

ESL-ээс зохиодог CS2-ын "Intel Extreme Masters" цувралын ээлжит тэмцээн "IEM Chengdu 2024" дөрөвдүгээр сарын 8-14-ий хооронд болно.

Тус тэмцээнд Ази тивээс ганц баг оролцох бөгөөд ганц багийг тодруулах урьдчилсан шатны тэмцээн хоёр өдөр болж өндөрлөлөө.

Урьдчилсан шатанд нийт дөрвөн баг оролцож Хятадын "TYLOO" баг Монголын "TheMongolz" багийг 2-0 (Nuke 7-13, Mirage 5-13) харьцаагаар хожиж эрхээ авлаа. Өчигдөр дээд хүснэгтийн финалд, мөн энэ тэмцээнтэй зэрэгцэн болж буй "eXTREMESLAND 2023" тэмцээнд Монголын баг хожоод байсан юм.

  • "The Huns Esports" Чендугийн их дуулгын урьдчилсан шатанд тоглохоор боллоо
  • "ATOX Esports" дэлхийн аваргын урьдчилсан шатанд оролцох эрхээ авлаа
  • Дэлхийн аваргын урьдчилсан шатанд оролцох эхний баг "TheMongolz" боллоо

Урьдчилсан шатны эхний  өдөр, Монголын хоёр баг учраа таарахад TheMongolz 2-0 (13-11, Inferno 13-6) харьцаагаар хожсон. Улмаар дээд хүснэгтийн финалд Хятадын "TYLOO"-г мөн 2-0 (Overpass 13-7, Mirage 13-8) харьцаагаар хожин гранд финалд шалгарсан юм.

Харин эхний тоглолтод нутаг нэгтнүүддээ хожигдон доод хүснэгт рүү унасан "The Huns Esports" Хятадын "Wings Up Gaming" багийг 2-0 (Nuke 13-7, Inferno 13-6) харьцаагаар хожсон боловч доод хүснэгтийн финалд TYLOO-д 2-0 (Nuke 13-7, Vertigo 13-8) харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгасан юм.

#мэдээ