IU саяхан гаргасан "Kkot Galpi 3" нэртэй шинэ цомгийнхоо дараа шүүмжлэлд өртөж байна. Тус цомог нь Солонгосын домогт дуунуудын дахин найруулсан хувилбараас бүрддэг.
Тус цомгийн гол дуу болох BooHwal хамтлагийн “Never Ending Story”-г шинээр найруулсан хувилбар нь фенүүдийн дунд дурсамж сэдрээж, сэтгэлийн утсыг хөндөнө хэмээх хүлээлттэй байсан ч, гарснаасаа хойш олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагууллаа.
Дуутай хамт, 1998 оны “Christmas in August” киноноос санаа авсан дууны клипийг ч мөн гаргасан бөгөөд клипт шинэ залуу жүжигчин Хо Нам Жүн тоглосон байна.
Олон хүн уг дууг анхны хувилбараа гүйцэхгүй байна гэж үзсэн бөгөөд энэ дууны талаархи нэгэн нийтлэл Солонгосын TheQoo форумд тархаж, 25 мянга гаруй үзэлт, хэдэн зуун сэтгэгдэл хүлээн авчээ.
Сэтгэгдлүүдээс:
“Энэ албан ёсны ремейк (remake) гэхээсээ илүү YouTube-ийн ковер шиг санагдаж байна. Бага зэрэг урам хугарлаа гэхдээ клип нь хөөрхөн байсан.”
“Анхны хувилбар нь домогт дуу тул энэ хувилбар нэг л сулхан санагдаж байна.”
“IU-ийн дуу анх удаа таалагдсангүй. Гэхдээ анхны хувилбар хэтэрхий сайн байсан учраас л тэр байх. YouTube-ийн ковер шиг л...”
“Яагаад энэ дууг сонгосон юм бол...? IU-д тохирохгүй нь анх зарлагдах үеэсээ л ойлгомжтой байсан.”
“Үгнүүд шигээ сэтгэлд хүрч чадахгүй байна... Магадгүй хоолойн хүч нь хүрэхгүй байгаа болов уу?”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!