Англи хэлний АНХАН шатны мэдлэгтэй хүмүүст тохиромжтой 5 YouTube суваг


Э. Тэгш-Амгалан | YOLO.MN
2021-03-11

Цахим орчноос хүссэн мэдээллээ авдаг болсон өнөө цагт англи хэлийг бие даан сурах боломж хэн бүхэнд нээлттэй болжээ. Бид энэхүү нийтлэлээрээ англи хэлний анхан шатны мэдлэгтэй хүмүүст тохиромжтой таван YouTube сувгийг танилцуулж байна. 

ТҮВШИНГЭЭ ТОГТООХ НЬ

Хичээлээ үзэж эхлэхээсээ ч өмнө буюу хамгийн түрүүнд хийх шаардлагатай зүйл бол түвшингээ тодорхойлох. Тиймээс ЭНД дарж англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч, өөрийгөө чухам хаана явааг мэдэж аваарай. 

1. SHAW ENGLISH

Англи хэлний суурь мэдлэггүй анхлан суралцагчид энэхүү сувгийг дагаснаар англи цагаан толгой, үг, үсгийн дуудлагаас эхлэн дүрмийн тайлбар, нийтлэг алдаа зэрэг хичээлүүдийг цувралаар үзэх боломжтой. 

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

2. EASY ENGLISH

Өмнөх суваг бидний дүрмийн мэдлэгийг баяжуулахад зориулагдсан байсан бол "Easy English" сувгийг дагаснаар ярианы чадвараа хөгжүүлэх боломжтой.

Энэхүү сувагт хүмүүс хоорондоо өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдал, сонин хачны талаар ярилцаж буй бичлэгүүд байршдаг. Тиймээс эдгээрийг үзэж давтсанаар сонсголын чадвар хөгжихөөс гадна үгсийн дуудлагыг зөв дуудаж сурах юм. 

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

3. BBC LEARNING ENGLISH

Англи хэлийг бие даан судалж буй хүмүүсийн дунд BBC суваг их алдартай. Тус сувгаас эрхлэн гаргадаг "BBC Learning English" YouTube сувагт харилцан яриа, хэлц үг, дүрмийн тайлбар зэрэг олон сэдвийн бичлэгүүд өдөр бүр байршдаг. Зөвхөн энэ сувгийн хичээлүүдийг үзсэнээр англи хэлний ярих, сонсох, бичих, унших зэрэг дөрвөн ур чадварыг зэрэг хөгжүүлэх боломжтой. 

Энэхүү сувгийн хамгийн алдартай хөтөлбөр болох мэдээний тоймоос та цаг үеийн мэдээ, мэдээллийг хүлээн авахаас гадна үгсийн хэрэглээний талаар мэдээлэлтэй болохоороо давуу талтай юм. 

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

4. ENGLISH ADDICT

Ярианы англи хэлийг голчлон заадаг тус сувгийг өөрийгөө “англи хэлэнд донтогч” гэж нэрлэсэн Duncan хэмээх эр хөтлөн явуулдаг бөгөөд олон талын сэдвийн хүрээнд хөгжилтэй байдлаар бэлтгэсэн бичлэгүүд нь таныг англи хэлийг огтхон ч уйдахгүйгээр сурахад тус болно гэдэгт итгэлтэй байна.

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

5. JENNIFER ESL

Jennifer хэмээх бүсгүйн хөтлөн явуулдаг уг сувагт англи хэл анхлан суралцагчдад зориулсан 65 цуврал хичээлээс гадна анхан шатны ярианы хичээлүүд ч багтсан байдгаараа онцлог юм. Цуврал хичээлүүд нь сурагчтай явагддаг нь англи хэлийг бие даан сурч буй бидний хувьд ойлгоогүй зүйлсээ бататгах маш том давуу тал болдог билээ. 

Сувгаар зочлох бол ЭНД дараарай.

#Боловсрол #Англи хэл #YouTube