Forbes Korea сэтгүүлээс жил бүр “Power Celebrity” буюу “Хамгийн хүчирхэг алдартан” жагсаалтыг гаргадаг билээ. Тус жагсаалтыг алдартнуудын жилийн орлого болон хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нэвтрүүлгийн нөлөө, фенүүдийн санал асуулгаар үндэслэн гаргадаг аж.
Тэгвэл 2025 оны жагсаалтыг 56.51 оноотойгоор дуучин, жүжигчин IU тэргүүлж байна. Тэрээр анх удаа жагсаалтыг тэргүүлж байгаа ба өнгөрсөн онд жагсаалтын 30-р байрт бичигдэж байжээ.
Forbes Korea сэтгүүлийн мэдээлснээр IU-ийн тооцоолсон нэг жилийн орлого нь ойролцоогоор 32 тэрбум вон буюу монгол мөнгөөр 66.5 тэрбум төгрөг болох юм. Үүнд дуу хөгжим, аялан тоглолт, тоглосон кино, реклам зар сурталчилгаанаас олсон орлого багтах юм. Мөн “When Life Gives You Tangerines” цувралд тоглосон нь ихээхэн нөлөөлжээ. Орлогоос гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өртөх, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд оролцох, нэвтрүүлэг хийх, шагнал гардуулах зэрэгт IU хамгийн өндөр оноог авсан байна.
Энэ жилийн жагсаалтад дуучин, жүжигчин, тамирчин, нэвтрүүлэгч зэрэг олон салбарын хүмүүс багтсан. Жагсаалтын үр дүнг өмнөх жилтэй харьцуулахад 11 хүн л байр сууриа хадгалжээ. Харин 29 алдартан шинээр нэмэгдсэн байна.
Ингээд Forbes Korea сэтгүүлийн “Power Celebrity” жагсаалтад багтсан эхний 15 алдартантай танилцана уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!