HyunA & Dawn нар эргэн нийлсэн гэх мэдээллийг худал гэв


Д.Даваажав | YOLO.MN
2023-01-10

Саяхан HyunA, Dawn нар эргэн нийлсэн байх гэсэн мэдээлэл интернэтэд тархаж олон хүний сонирхлыг татсан юм.

Нэгдүгээр сарын 8-ны өдөр HyunA уруулаа цоолуулсан зургаа Инстаграм сторидоо хийсэн. Шинэ цоолборыг харсан зарим хүмүүс үүнийг Dawn-тай хамт хийлгэсэн "хос цоолбор" гэж таамаглаж байсан нь хосууд эргэн нийлсэн байх гэх цуу яриаг үүсгэсэн юм.

Гэсэн хэдий ч нэгдүгээр сарын 10-ны өдөр тэдэнтэй холбоотой уг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үгүйсгэлээ.

Тэдний төлөөлөгч "HyunA болон Dawn хоёр сайн найзууд хэвээрээ бас хааяа хамт хооллодог. Гэхдээ тэдэнд ямар нэгэн болзооны харилцаа байхгүй"гэжээ.

Эх сурвалж: Allkpop

 

#Оддын тухай