"ХАЙРЫН КЛУБ" уран сайхны кино видео санд НЭМЭГДЛЭЭ


Үжин | YOLO.MN
2017-01-06

“Хайрын клуб” уран сайхын кино   видео санд нэмэгдлээ

Содоо сургуулийн охидын харцыг булаадаг хөвгүүн. Харин Амараа бол автомат удирдлагатай машин зохион бүтээх технологи сонирхдог, дуу цөөтэй, даруу, нэг үгээр байдаг л жирийн нэг сурагч.

Ийм эрс тэс ялгаатай хоёр сурагч нэгэн “Номын клуб”-т хамт гишүүнээр элссэнээр бүх зүйл эхэлнэ. Энэхүү номын клубийн ахлагч нь санасандаа заавал хүрдгээрээ алдартай охин Халиун юм. Халиуны хувьд өөрийнхөөрөө, зөрүүд охин бөгөөд бүхий л зүйл түүний санаснаар явах ёстой гэж боддог. Гэтэл түүний төлөвлөсөн зүйл бүтэлгүйтэн яах ч аргагүй болж Амарааг нэгэн үдэшлэгт урих болно.

Үдэшлэгт болсон тэр өдрөөс хойш бүх зүйл орвонгоороо эргэж, сонирхолтой үйл явдлууд ар араасаа ундрана. Сургуулийн од Содоо, жирийн л нэг даруухан хүү Амараа, номын клубийн ахлагч Халиун нарын хайрын гурвалжин хэрхэн өрнөх бол. “Номын клуб” хэрхэн “Хайрын клуб” болж өөрчлөгдөх бол.

 

Өсвөр насны тэр дундаа ахлах ангийн хүүхдүүдийн мөнхийн сэдэв бол найз, үерхэл нөхөрлөл, хайр дурлал шохоорхол байдаг билээ. Тэр бүгдийг тод томруунаар харуулсан, UUKHAI pictures болон YOLO.mn сайтын хамтын бүтээл “Хайрын клуб” уран сайхны киног univision, skymedia, mobiPlay, LookTv-ийн видео санд нэмэгдлээ. Улирлын амралтаараа заавал үзэх кино бол "ХАЙРЫН КЛУБ" юм шүү. wink

 
 

#LoveClub #Mobiplay #Movie