Юнеско-ийн "Залуу судлаачид - Youth as researchers" 2025 хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс нь ЮНЕСКО-ийн Зүүн Азийн Бүсийн Төлөөлөгчийн Газартай хамтран Монгол Улсад анх удаа “Залуу судлаачид” (Youth As Researchers) хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • 18-25 настай, өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Хөтөлбөрийн турш долоо хоногт 3 удаа, нийт 4-5 хүртэлх цагийг зарцуулж, идэвхтэй оролцох боломжтой байх
  • Сонирхсон чиглэлээрээ бүрэн хэмжээний судалгаа хийх хүсэлтэй байх

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР 

  • Мэргэжлийн эксперт, профессоруудаар удирдуулсан 8 долоо хоногийн цахим сургалтад хамрагдах
  • Монгол Улсад болон дэлхий нийтэд тулгамдаж буй өөрийн сонирхсон ямарваа нэгэн асуудлыг сонгон авч судалгаа хийж, нийтлэх
  • Судалгаа хийх явцдаа менторудаас зөвлөгөө авах

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2025/05/16-09/03
Шилдэг судалгааны бүтээлүүд: Урамшууллын сан 10 сая төгрөг
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2025/05/06
Өргөдөл хүлээн авах холбоос: https://forms.gle/vtsGnpdieE36vbnT8

#Залуу судлаачид - Youth as researchers 2025