BLACKPINK-ийн Лиса Miss Universe тэмцээнд тоглох урилгаас татгалзжээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

​BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса 2025 оны "Miss Universe" тэмцээний финалын тоглолтод оролцох урилгыг хүлээн авахаас татгалзжээ. Тус мэдээг Miss Universe байгууллагын шинэ ерөнхийлөгч Науат Итсарагрисил баталсан бөгөөд тэрээр TikTok-ийн шууд дамжуулалтын үеэр энэ талаар мэдээлсэн байна. 

Тэмцээний зохион байгуулагчид Лисаг Miss Universe 2025 тэмцээний гол уран бүтээлчээр оролцуулахыг ихээхэн хүсэж байсан ч, түүний менежментийн багтай хийсэн хэлэлцээрүүд амжилтгүй болсон гэжээ. Науатын хэлснээр, тэд хэд хэдэн удаа хэлэлцээр хийхийг оролдсон ч, Лисагийн төлөөлөгчид түүний энэ жилийн хуваарь хэдийнэ дүүрсэн, олон шинэ төслүүд хүлээгдэж буй тул оролцох боломжгүй гэдгийг мэдэгдэн урилгаас татгалзсан байна.

 

Энэхүү мэдээний дараа олон фенүүд Лисагийн шийдвэрийг дэмжиж, түүний завгүй хуваарь болон уран бүтээлийг ойлгож байгаагаа илэрхийлжээ. Мөн зарим фенүүд Miss Universe тэмцээний өнгөрсөн үеийн маргаантай түүхийг дурдан, Лисагийн оролцохоос татгалзсан нь зөв шийдвэр байсан гэж үзэж байна .​

Сонирхуулахад Miss Universe 2025 тэмцээн Тайландын IMPACT Arena Muang Thong Thani-д зохион байгуулагдах бөгөөд тасалбарын үнэ 74 ам.доллараас 1,475 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.​

#​BLACKPINK ​ #​Лиса