Хэзээ нэгэн цагт бид амьтантай ярьж чадна гэдэг үлгэр мэт санагддаг байсан. Харин Google AI багийн шинэхэн төсөл болох DolphinGemma үүнийг бодит болгохоор ажиллаж байна.
Энэхүү AI систем нь далайн гахайн дуу хоолой, хэт авиан дохио, зан төлөвийг задлан шинжилж, хүмүүсийн үгтэй уялдуулан ойлголцох оролдлого хийж байгаа юм. DolphinGemma AI нь “далайн гахайн хэл”-ийг “хүний хэл”-рүү хөрвүүлэх зорилготой.
Уг төсөл нь зөвхөн шинжлэх ухааны гайхалтай туршилт биш, экологийн хамгаалал, зэрлэг ан амьтны зан үйлийг илүү гүнзгий судлах, цаашлаад “байгалийн хэл”–ийг ойлгох чухал алхам гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!