Бишрэлт Металл баг Азийн аваргуудын лигийн гурав дахь тоглолтоо маргааш хийнэ


А.Эрхэмбаяр | YOLO.MN
УРЖИГДАР

#Сагсанбөмбөг Харин тэмцээний B хэсэгт багтсан Хасын Хүлэгүүд/Broncos баг эхний тоглолтоо 30-ны 20:00 цагаас Тайванийн "New Taipei Kings" багтай хийнэ.

FIBA-аас зохиодог сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн үргэлжилсээр байна.

Тэмцээний "А" хэсэгт багтсан, Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд байр "Бишрэлт Металл/Bishrelt Metal" баг гурав дахь тоглолтоо маргааш буюу дөрөвдүгээр сарын 29-ны 17:00 цагаас хийнэ.

Тэд Тайванийн "Taoyuan Pauian Pilots" багтай Тайпэй хотын "Xinzhuang Gymnasium" цэнгэлдэхэд тоглоно.

Металл багийн хувьд 1 хожиж 1 хожигдсон бол Тайванийн баг дөрвөн хожилтой хэсгээ тэргүүлж байна.

Харин тэмцээний B хэсэгт багтсан, Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга Хасын Хүлэгүүд/Broncos баг эхний тоглолтоо 30-ны 20:00 цагаас Тайванийн "New Taipei Kings" багтай хийнэ.

#Сагсанбөмбөг