Хиймэл ухаанаар бүтсэн кино Оскар хүртэх боломжтойг зохион байгуулагчид мэдэгджээ


Б.Нямдарь | YOLO.MN
2025-04-23

Хиймэл оюун ухаан (AI)-ын тусламжтайгаар бүтсэн кинонууд Оскарын шагнал хүртэх боломжтой уг наадмыг зохион байгуулах комиссоос мэдэгдлээ.

Хөдөлгөөнт зургийн урлаг ба шинжлэх ухааны академиас (Academy of Motion Picture Arts and Sciences) энэ шинэ дүрэм гаргаж, хиймэл оюун ухаан болон бусад дижитал хэрэгслүүдийг ашигласнаар нэр дэвших боломжтой гэв.

Текст, зураг, дуу, видео үүсгэх чадвартай AI технологи нь энэ оны гуравдугаар сард кино салбарын шилдэг шагналуудыг хүртсэн зарим бүтээлүүдэд ашиглагдсан байна. 

Хиймэл оюун ухаан ашиглалт кино урлагт халуун сэдэв болсон нь энэ оны гуравдугаар сард Адриан Броди “The Brutalist” киногоор Шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэнтэй холбоотой юм. Тус кинонд AI ашиглан Бродигийн унгар хэл дээрх аялгыг сайжруулсан байна.

Мөн “Emilia Perez” хэмээх Оскарын шагналт кинонд дуу хоолойг хуулбарлах ижил технологийг ашиглаж, дуучдын хоолойг сайжруулсан нь ил болсон. AI нь уран бүтээлчийн өнгө аяс, хэв маягийг хурдан өөрчлөх, тааруулах, дүр төрхийг нь нарийн өөрчлөх зэрэг олон чадвартай тул хөгжмийн болон кино бүтээлд түгээмэл ашиглагдаж эхэлжээ.

Гэсэн ч AI-ийн хэрэглээ маргаантай хэвээр байна. Өмнө нь 2023 онд Холливудын ажил хаялтын үеэр жүжигчид болон зохиолчид AI-аас шалтгаалж ажлаа алдах вий гэсэн айдсаа илэрхийлж байв. Гэхдээ зарим нь уг технологийг хүлээн зөвшөөрч байгаа ч жүжигчин Скарлетт Йоханссон зэрэг жүжигчид өөрсдийн дуу хоолой, дүр төрх, нэр хүндийг ашиглахгүй байхыг анхааруулсан мэдэгдэл гаргасаар байна. 2024 онд зарим аниматорууд AI нь тэдний уран бүтээлийн чанарыг гүйцэхгүй, Оскарын шагнал хүртэх түвшинд хүрэхгүй байгааг онцолж байв.

Эх сурвалж: BBC

#AI #Оскар