LE SSERAFIM, ATEEZ, The Rose хамтлагууд “Coachella”-ийн тайзнаа анх удаа


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-04-16

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс “Coachella” хөгжмийн наадам эхэлсэн билээ. Тус хөгжмийн наадамд улс бүрийн уран бүтээлчид хүрэлцэн ирдгээрээ онцлог. Энэ удаагийн “Coachella” хөгжмийн наадамд LE SSERAFIM, ATEEZ хамтлаг үзүүлбэр үзүүлэв. Тэдний хувьд хэн хэн нь анх удаа үзүүлбэр үзүүлж байгаа юм.  

LE SSERAFIM хамтлаг дөрөвдүгээр сарын 13-нд буюу хоёр дах өдөр “ANTIFRAGILE”, “Fearless”, “Unforgiven”зэрэг олон хит дуугаа толилуулсан. Мөн цацагдаагүй шинэ дуу болох “1-800 Hot and Fun” дуугаараа шүтэн бишрэгчдээ бэлэг барилаа. Гэвч тэдний үзүүлбэр үзэгчдийн сайшаалд нийцсэнгүй, шүүмжлэл дагуулав. LE SSERAFIM хамтлаг дахин дөрөвдүгээр сарын 20-нд үзүүлбэр үзүүлнэ. 

                                                                                                                                                                                           

Харин ATEEZ хамтлагийн гайхалтай үзүүлбэр, хүчирхэг дуу хоолой нь үзэгч, шүтэн бишрэгчдэд нь ихэд таалагдав. Тэд хөгжмийн наадмын эхний өдөр  “HALA HALA”, “Guerrilla”, “Crazy Form”, “Bouncy” зэрэг дуунуудаа дуулсан ба дөрөвдүгээр сарын 19-нд дахин үзүүлбэр үзүүлэх юм.  

Times сэтгүүлээс Coachella дээрх кпоп үзүүлбэрүүдийг хамгийн сайнаас муу руу жагсаасан байна. Үүнд: 

  • BLACKPINK (2023) 
  • ATEEZ 
  • 2NE1
  • BLACKPINK (2019)  
  • AESPA 
  • LE SSERAFIM 

Мөн Солонгос Улсаас “The Rose” рок хамтлаг оролцсон ба наадмын гурав дах өдөр үзүүлбэрээ үзүүлэв. Тэд дахин дөрөвдүгээр сарын 21-нд Coachella-ийн тайзнаа дуугаа дуулна.  

Эх сурвалж: Time Magazine, Soompi 

#мэдээ