Редакцийн зарчим

Нэг. Мэдээ мэдээллийн зарчим
  • 1.1 Yolo.mn сайт нь үнэн бодит, эх сурвалжтай мэдээ мэдээллийг уншигчдад хүргэнэ.
  • 1.2 Yolo.mn сайт нь бусдыг гүжирдсэн, доромжилсон, гутаасан, турхирсан, арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, гадаад үзэмж, амьдралын нөхцөл байдлаар нь ялгаварласан, нийгмийн сөрөг зүйлд уриалсан мэдээ мэдээллийг нийтлэхээс татгалзана.
  • 1.3 Yolo.mn сайт нь зохиогчийн эрхийг хүндэтгэж бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй нийтлэхгүй, хуулбарлахгүй.
  • 1.4 Yolo.mn вебсайтад facebook API ашиглан нэвтрэх боломжтой бөгөөд нэвтэрч орсноор “Хүслийн жагсаалт” цэсэнд ашиглагдах юм. Ингэснээр Yolo.mn вебсайтад тухайн уншигчийн Фэйсбүүк нэр, и-мэйл, профайл зураг болон Фэйсбүүкийн ID гэсэн мэдээлэл хадгалагддаг ба хадгалсан мэдээллийг бусдад задруулах, ямар нэгэн ашгийн болон хууль бус үйл ажиллагаанд ашигладаггүй болно.
  • 1.5 Уншигч yolo@mongolcontent.mn хаяг руу и-мэйл илгээн өөрийн мэдээллээ устгуулах боломжтой. Мэдээллийг устгуулсан тохиолдолд “Хүслийн жагсаалт” цэсэн дэх мэдээлэл давхар устахыг анхаарна уу.
Хоёр. Олон нийтийн сүлжээнд хандах зарчим
  • 2.1 Yolo.mn сайт нь өөрийн албан ёсны дараах олон нийтийн сүлжээнд мэдээ мэдээллээ байршуулна.
  • 2.2 Yolo.mn сайтын албан ёсны олон нийтийн сүлжээнд 1.1, 1.2, 1.3-т заасан зарчмыг давхар мөрдөнө.
  • 2.3 Yolo.mn сайтын албан ёсны олон нийтийн сүлжээнд байршуулсан мэдээ мэдээллийн дор сэтгэгдэл бичихэд уншигч Олон нийтийн зарчим-ыг мөрдөх, зөрчсөн тохиолдолд редакцийн зүгээс сэтгэгдлийг устгах эрхтэй.
Гурав. Нууцлалын бодлого

Хэрэглэгчдийнхээ хувийн болон ашиглаж буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бvх төрлийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах, хамгаалах нь Yolo.mn сайтын үүрэг болно. Энэ "Нууцлалын бодлого" нь энэ үүргийг хэрэгжүүлэх бодлого юм. Хэрэглэгч Yolo.mn сайтад өөрийн фэйсбүүк хаягаар нэвтрэх бөгөөд хэрэглэгчдийн бүртгүүлсэн, имэйл, болон бусад хувийн мэдээллүүдийг Yolo.mn цуглуулан хадгална.

  • 3.1. Yolo.mn-ний цуглуулсан хэрэглэгчдийн мэдээллийг хэрэглэгчдэд мэдээ мэдээлэл хүргэх, урамшуулалд хамруулах зэрэгт ашиглана.
  • 3.2. Хадгалагдсан хувийн мэдээллийн нууцлалыг чанд хадгалах бөгөөд энэхүү мэдээллийг гуравдагч этгээд мэдэх боломжгүй.
  • 3.3. Yolo.mn сайтаар зочлогчид болон хэрэглэгчдийн хувьд сайтад хандах эрх буюу нэр, нууц үгийн нууцлал, сайтаас бүрэн гарах зэрэг үйлдлийн хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.
  • 3.4. Энэхүү Нууцлалын Бодлогыг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх, шинэчлэх эрхтэй. Шинэчилэн өөрчилсөн тухай бүрт хэрэглэгчдэдээ имэйлээр болон энэхүү вэб сайтаар дамжуулан мэдээлэл хүргэх үүргийг хүлээнэ.
  • 3.5. Шинэчилсэн Нууцлалын Бодлого нь вэб сайтад тавигдсан даруйдаа хүчинтэй үйлчилж эхэлнэ.
  • 3.6. Yolo.mn сайтад бүртгүүлсэн хэрэглэгч contact@yolo.mn хаягаар бүртгэлээ устгуулах хүсэлт илгээсэн тохиолдолд бүртгэлийн мэдээллийг yolo.mn устгах үүрэг хүлээнэ.
  • 3.7. Yolo.mn сайтад зочилж, үйлчлүүлснээр тухайн хэрэглэгчийг энэхүү Нууцлалын Бодлогыг уншиж ойлгосны үндсэн дээр бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.