Тавдугаар сард Netflix-т таван шинэ тоглоом нэмэгдэнэ


Т.Онон | YOLO.MN
2024-05-09

Таван шинэ тоглоомыг тавдугаар сард Netflix-ийн гишүүдэд зориулж зөвхөн гар утсан дээр гаргах гэж байна. Netflix тоглоомууд нь зар сурталчилгаа эсвэл апп доторх худалдан авалтгүйгээр Netflix-ийн бүх гишүүнчлэлд багтсан болно.

Sonic Mania Plus (5-р сарын 7)

Өндөр хурдыг шүтэн бишрэгчдэд зориулан гаргаж буй тэдний хайртай франчайз нь болсон уул тоглоомонд орж аваад Sonic, Tails, Knuckles зэргийг гүйлгээд, үсэргэж харайлгаад алтан бөгж цуглуулаарай.

Өмнөх үеийн Sonic тоглоомуудад байсан буцах дуудлага ба Улаан өндөгний баярын өндөгнүүдээр дүүрэн энэхүү дахин найруулсан чимэг платформ тоглоомоор дэлхийн хамгийн хурдан хөх зарааны гүйлтийг мэдрээрэй. Урт удаан хугацааны турш тоглож ирсэн шүтэн бишрэгчид нь болон шинээр орж ирж буй хүмүүст ч бас тохиромжтой. 90-ээд оныг дурсахуйц хэмжээнд зохиогдсон бөгөөд боссуудын шинэ тулаанууд ч мөн хүлээгдэж байгаа.

Braid, Anniversary Edition (5-р сарын 14)

Хотын байшин дотроос харилцан уялдаа сүлбээтэй олон янзын ертөнцөөр аялж, баригдашгүй нуугдаж зугтах гүнжийг хайж олоорой. Ийнхүү аялах зам зуураа сэтгэлийг тань зовоосон дурсамж ба гуниглаж харамсах бодлуудтайгаа танилцах болно.

Өндөр шагнал хүртэж байсан платформ тоглоомын нэг жилийн ойн босгон дээр гарч буй уул хувилбарт 40 шинэ түвшин нэмэгдэн орж ирж байгаа бөгөөд графикийн нягтрал нь сайжирч, дууны эффект,нь шинэчлэгдээд, мөн аудио тайлбарууд ч бас илүү өргөн цар хүрээтэй болжээ.

Paper Trail (5-р сарын 21)

Тайпейн тоглоомын үзэсгэлэн шоуны үеэр гар утасны шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан энэхүү дээрээс доош чиглэх адал явдалт тааврын тоглоом нь эвхэгддэг цаасан ертөнц рүү хөтлөн дагуулж аялуулна. Эрдэмтэн судлаач болохоор шийдсэн Пэйж нэртэй бүсгүйн дүрд ороод түүнтэй цуг хичээл номын мөр хөөхөөр гэр орноо орхин одоод алсын замд гарна.

Энэ аялалд та нууцыг нээж, шинэ газар нутгийг судалж, мартагдашгүй түүх агуулсан баатруудтай уулзаж, хүрээлэн буй орчныг эвхэж хуйлаад, хоёр талыг нэгтгэн нийлүүлэх замаар олон янзын таавар тайлах болно.

Netflix Stories: Virgin River (5-р сарын 29)

Виржин голын тайтгарал, гоо үзэсгэлэн рүү явж очоод санаанд оромгүй хайр дурлал, нөхөрлөлийг олоорой. Хувь тавилан таныг Виржин гол руу хөтлөхөд тухайн богино аяллаас эхэлсэн зүйлс ямар нэгэн томоохон өөрчлөлтийг дагуулах болно. Дуртай дүрүүдтэйгээ харилцаж, амьдралдаа юу дутагдаж байгааг олж мэдэхэд туслах сонголтуудыг хийгээрэй. Тэдгээр нь хамт олон, сэтгэл ханамж, эцэст нь жинхэнэ хайр байх болно.

Katana Zero  (5-р сар)

16 битийн дүрслэл, чимэг гоо зүйн үзэмжээрээ бишрүүлэх энэхүү загварлаг пиксел арт нео-ноир платформ тоглоомд алуурчин самурай толгой эргэм хурдтай тулаанд орох ба агшин зуурт орж ирэх үхлийн цохилттой тэмцэлдэх болно. Дайснууд руу сэлмээр эсвэл өөрт байгаа бүх зүйлээр дайрч, дараагийн түвшинд ахихын тулд тулгарах саад тотгороос зайлсхий. Түвшин ахиулахад чиглүүлж урагшлуулж өгөх харилцан ярианд оролцож хэрхэн хариулахаа сонгоно уу.

#togloom