“BLACKPINK” хамтлаг “YG” агентлагтай гэрээгээ сунгалаа


А.Номин | YOLO.MN
2023-12-06

БНСУ-ын охидын хамтлаг болох “BLACKPINK” “YG” агентлагтай гэрээгээ сунгахаар болсныг агентлагаас нь мэдээлжээ.

Тэд 2016 онд дебютээ хийсэн бөгөөд тус агентлагтай хийсэн долоон жилийн гэрээний хугацаа нь энэ оны наймдугаар сард дуусгавар болсон. Талууд гэрээг цаашид сунгах эсэхийг хэлэлцэж байсан юм.

Гэрээг сунгах болсноор “YG” агентлаг “BLACKPINK” хамтлагийн шинэ дуу, тоглолтууд болон тэдгээрийг сурталчлах ажлыг үргэлжлүүлэн хариуцахаар болж байна.

Энэ талаар агентлагийн захирал Ян Хён-Сок “BLACKPINK хамтлагтай цаашид харилцаагаа үргэлжлүүлэх болсондоо баяртай байна. Энэ хамтлагийг хөгжмийн салбарт улам тод гялалзуулахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээн ярив.

Хамтлагийн үйл ажиллагааг "YG" агентлаг үргэлжлүүлэн хариуцах болсон ч гишүүд хувь уран бүтээлчийн хувиар тус агентлагт харьяалагдах эсэхийг хэлэлцсээр байгаа аж.

Саяхан хамтлагийн гишүүдийг Английн Хаан Чарльз III Британийн эзэнт гүрний хүндэт гишүүний одон медалиар шагнасан. 

Эх сурвалж: The Korea Times

#мэдээ