Агаарын теннисээр хичээллэснээр хүртэх эерэг нөлөө


YOLO.mn | YOLO.MN
2024-02-19

Ширээний тенниснээс гадна бадминтоны спортоор хичээллэх нь олон талын ашиг тустай. Бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд агаарын теннис нь дараах эерэг нөлөөг үзүүлдэг.  

Өөх шатаана: Бадминтон тоглосноор  цагт 450 орчим калори өөх шатаадаг төдийгүй галбираа хадгалж, жин барихад тусалдаг.  

Хурд нэмэнэ: Өрсөлдөгчөө хуурах арга самбаа, хурдыг шаарддаг учир хөнгөний чадварыг сайжруулдаг байна. 

Булчин чангална: Бадминтон тоглох нь өгзөг, хөл, гарын булчингуудыг чангалдаг.  

Стресс бууруулна: Агаарын теннисээр хичээллэснээр стресс, түгшүүрийг буурч нойрны эрүүл горимд шилждэг.

Нийгмийн эрүүл мэндийг дэмжинэ: Хурд, авхаалж самбаа, ухаан шаардах энэ спорт нь өрсөлдөөнч байдлыг нэмэгдүүлж нийгмийн хүрээллийг тэлдэг.  

Өвчлөх эрсдэлийг бууруулна: Бадминтоноор тогтмол хичээллэх нь цусны даралт ихсэх, чихрийн шижнээр өвчлөх, таргалах эрсдлийг бууруулдаг. Мөн  зүрхний титэм судасны өвчнөөр өвчлөх магадлал тун ховор. 

Уян хатан байдлыг нэмнэ: Хэдий чинээ их хөдөлнө тэр хэрээр уян хатан чанар нэмэгддэг. Бадминтоны спорт нь мөн сахилга баттай, нягт нэгэн болоход тусална.  

Үе  мөчний өвчлөлөөс хамгаална: Нас ахих тусам хөдөлгөөн хязгаарлагдаж гүйж хариах нь битгий хэл алхаж гишгэхэд хүртэл хүндрэлтэй болдог. Харин бадмитоны спортоор хичээллэдэг хүмүүс үе мөчний элдэв үрэвсэлт өвчнөөс ангид байх нь түгээмэл аж.   

Чихрийн шижнээр өвчлөх эрсдэлийг бууруулна: Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн  судалгаагаар дасгал хөдөлгөөн нь чихрийн шижнээр өвчлөх магадлалыг 58% бууруулдаг болохыг тогтоожээ. 

Эх сурвалж: Healthyfitness

 

#нийтлэл