Төсвийн хяналтад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь сэдэвт уралдааныг зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2024-02-16

Олон нийтийн зүгээс төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд  хяналт тавихад тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн, шийдвэрлэх, мэдээлэл өгч залуучуудын төсвийн хяналтын чиглэлээр хийгдэж буй санаачилга, судалгаа түүний үр дүнг сурталчлан таниулах зорилгоор энэхүү (YOUTH IDEATHON -2024) бүтээлийн уралдааныг зарлалаа. 

Энэхүү уралдааныг Европын Холбооны холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс зарлаж байна.  

УРАЛДААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ: 

  • Төсөв, санхүүгийн чиглэлээр судалгаа хийдэг залуу судлаачид; 
  • Төсөв, санхүүгийн чиглэлээр сурдаг болон сонирхолтой оюутан, залуус; 
  • Багийн бүрэлдэхүүнээр оролцоно. (2-5 хүний бүрэлдэхүүнтэй байх) 

УРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ: https://fb.me/e/1Fz8iOLYa 

УРАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/uf1KJVJoaSsZwNs56  

#мэдээ