Богино хэмжээний хүүхэлдэйн кино “Бао” Оскард нэр дэвшжээ


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2019-02-11

“Пиксар” компанийн богино хэмжээний киноны хамгийн анхны эмэгтэй найруулагч Домме Ши (Domme Shi)–гийн  бүтээсэн “Бао” хэмээх хүүхэлдэйн киноны тухай бид өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл энэхүү богино хэмжээний хүүхэлдэйн кино үзэгчдэд хүрсэн даруйдаа олон мянган хандалт авчээ. Тийм ч учраас Оскарын кино наадамд “Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино” номинацид нэр дэвшсэн байна. Хүмүүс нүүр зургаас нь хараад энэ энгийн баншны тухай л  кино гэж бодож болох ч олон хүний сэтгэлийг уярааж чадсан юм.

“Бао” богино хэмжээний хүүхэлдэйн кино

#Entertainment