Microsoft-ийн компьютерт нэмэгдэж буй ШИНЭ ТОВЧЛУУР


А.Номин | YOLO.MN
2024-01-05

Microsoft компани сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд компьютерынхоо товчлуурт хийж буй томоохон шинэчлэлээ танилцууллаа.

Удахгүй шинээр гарах Windows 11 үйлдлийн системт компьютерт AI буюу хиймэл оюун ухаант функц руу шууд шилжих товчлуур суурилуулах аж.

Тус товчлуурыг дарснаар “Copilot” хиймэл оюун ухаант функц руу шилжих бөгөөд хайлт хийх, и-мэйл бичих, зураг бүтээх зэрэг үйлдлийг хийх боломжтой юм байна.

Хэдийгээр хэрэглэгчид Windows+С үйлдлээр дээрх функц руу шилжих боломжтой ч тусгай товчлуурыг шинээр суурилуулсан нь тус компаниас дээрх онцлог шинж чанарт ямар үнэ цэн өгч байгааг харуулах зорилготой гэв.

Microsoft нь OpenAI хиймэл оюун ухаанд суурилсан компанийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм. Өнгөрсөн онд Microsoft 365, Bing хайлтын системдээ хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлсэн.

“Coplilot” нь OpenAI-ийн GPT-4-т суурилсан загвар юм.

#мэдээ