Триллэр төрлийн кинонд дуртай хүмүүсийн онцлох чанар


YOLO.mn | YOLO.MN
2023-12-09

Хүнийг үзэх дуртай киногоор нь сонжих боломжтой юу?  Тэгвэл гэмт хэрэг, адал явдалт кинонд дуртай хүний сэтгэл зүй 6 шинжийг хүргэе. 

Сониуч зан 

Энэ төрлийн кинонд дурлагсад ихэвчлэн маш сониуч зантай. Тэд аливаа зүйлсийг илүү гүнзгий судалж мэдэхийг хүсдэг агуулгыг чухалчилдаг хүмүүс. Үл мэдэгдэх, тайлагдашгүй зүйл тэдний сонирхлыг маш их татдаг.  

Өвөрмөц зан төлөв 

Тэд ямар ч үед сэтгэлийн хөөрөлд автаж хөнгөн хуймгай хандалгүй бодит байдлыг үнэлэж дүгнэх онцгой чадвартай. Баримтыг цуглуулдаг нь тэдний онцгой чадвар. Сониуч зан, суралцах хүсэл нь тэднийг бусдаад өвөрмөц харагдуулдаг.  

Суралцах хүсэл 

Энэ төрлийн кинонд дурлагсад түрүүн хэлсэнчлэн суралцах хүсэлтэй. Нэг л зүйлийг олж мэдсэн бол түүнийгээ тултал эзэмших төрөлхийн өгөгдөлтэй хүмүүс.  Тэд энэ байдлаа өөрийгөө хамгаалах зэвсэг болгон ашигладаг.  

Нөхцөл байдлыг ухамсарлах 

Тэд байгаа орчныхоо жижиг деталь бүрийг нарийн ажиглаж хүний зан төлөвийг сонжихдоо гаргууд.   Тэр хэрээр аливаа нийтлэг үзлээс илүүтэй ондоо зүйлийг олж харж чаддаг.  

Зөн совин өндөр 

Гэмт хэрэг, адал явдалтай кинонд дурлагсад зөн совин болоод мэдрэхүйн түвшин бусдаас гойд илүү.Тэр ч утгаар бусдад итгэхээс илүү өөртөө итгэж, итгэлтэй нэгэн байж чаддаг.  

Сэтгэлийн түгших хандлагатай 

Сонирхлоосоо хамаараад тэдэнд ч мөн сул тал бий.  Энэ төрлийн кинонд дурлагсад сэтгэл зүйн асуудал ихтэй.   

  

 

#нийтлэл