WEBTOON зохиолоос сэдэвлэсэн 11 К-драма


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-07-17

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос улс чанартай кино уран бүтээлүүд туурвиж түүгээрээ ч олон улсад ихэд хүлээн зөвшөөрөгдөж байгаа билээ. Тиймээс уншигч та бүхэнд зориулан webtoon зохиолоос сэдэвлэн бүтсэн 11 к-драмаг танилцуулж байна.  

Itaewon Class 

“Хүн бүрд тэвчишгүй зүйлтэй тулгарах үе байдаг. Тэр л үед чи өөрийнхөө талд байх ёстой бөгөөд өөр хэн нэгний талд байх шаардлагагүй." 

Уг кино нь авлига, нийгмийн ангийн хуваагдал, ЛГБТКИ асуудал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл зэрэг нийгмийн олон асуудлыг хөнддөг. Нөгөөтээгүүр хүн бүрийн амьдралд хоёр дахь боломж гэж байдаг бөгөөд тэд амьдралаа шинээр эхлүүлэх эрхтэй гэх утгыг хөндсөн.  

True Beauty 

Тус киноны комик нь алиа хошин өнгө аястай хэр нь хайр дурлалыг үнэхээр сэтгэл догдлом байдлаар дүрсэлсэн гэдгээрээ алдартай юм. Lim Joo Kyung гадаад төрхөөсөө болж байнга дээрэлхүүлж явдаг байлаа. Нэгэн өдөр түүнд сургуулиасаа шилжих боломж олдох ба энэхүү боломжийг ашиглан Joo Kyung өөртөө өөрчлөлт хийхээр шийднэ. Ийнхүү тэрээр нүүрээ будаж сурснаар будагтай байхдаа яг л дагина мэт үзэсгэлэнтэй харагддаг. Түүний будаггүй царай болон будагтай царай тэс өөр бөгөөд хэн ч хараад нэг хүн гэж бодохооргүй байлаа. Гэвч түүний будаггүй царайг шилжиж ирсэн ангийнх нь сурагч Lee Su Ho мэдсэнээр цувралын гол үйл явдал өрнөнө. 

Once Upon A Small Town 

Сөүлд амьдардаг царайлаг, даруухан малын эмч Хан Жи Ёол хөдөө орон нутаг руу түр нүүж, өвөөгийнхөө малын эмнэлэгт ажиллаж эхэлжээ. Түүний адал явдал хэрхэн үргэлжлэх бол? 

What’s Wrong With Secretary Kim 

Хайр дурлалтай чинь учруулах мөрөөдлийн орчин бол оффис гэвэл итгэх үү? Park Seo Joon, Park Min Young нарын сонирхолтой хайр дурлал чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна.  

A Business Proposal 

Гэрээгээр хэн нэгэнтэй үерхэж, эцэст нь бие биедээ чин сэтгэлээсээ дурласан хосууд байдаг болов уу?  

Cheese In The Trap 

“Cheese In The Trap” к-драма нь оюутны хотхоны амьдралыг бодитоор харуулснаараа онцлогтой.  

Yumi’s Cells 

2015 оноос хойш таван жилийн турш тасралтгүй нийтлэгдсэн уг зохиол нь яах аргагүй хагийн алдартай комикуудын нэг билээ. Yumi бол 30 гаруй настай энгийн нэгэн бүсгүй бөгөөд жижигхэн зүйлсээс аз жаргал авч чаддаг нэгэн. Түүний амьдралд тохиолдож буй зүйлсийг түүний эсийн амьдралаар дамжуулан өгүүлдэг. 

Touch Your Heart 

Уг кино энгийн нэгэн хайрын түүхийн талаар өгүүлнэ. Lee Dong Wook болон Yoo In Na нарын хамтрал гайхалтай биш гэж үү? 

Cherry Blossoms After Winter 

Эцэг эхээ нас барсны дараагаар долоон настай Со Хае Бом айлд үрчлэгдэхээс өөр аргагүй болжээ. Түүний шинэ гэр бүл өөртэй нь нас чацуу Жо Тэ Сон хэмээх бяцхан хүүтэй. Тэр хоёр нэг ахлах сургуульд сурч, хамтдаа цагийг өнгөрөөснөөр гадаад төрхөөрөө төдийгүй эелдэг зангаараа олны анхаарлыг ихэд татна. Гэвч тэд цаг хугацааны эрхээр бие биедээ татагдах аж. 

Memorist 

Хүмүүсийн бодлыг уншиж, тэдний дурсамжийг эргэн харах онцгой чадвартай шаргуу мөрдөгчийн тухай өгүүлнэ. Тэрээр алуурчныг баривчлахын тулд цаг хугацаатай уралддаг ч хэргийг гүнзгийрүүлэн судлах тусам бүх зүйл ээдрээтэй болно. 

Semantic Error 

BL төрлийн буюу хөвгүүдийн хайрын талаар өгүүлэх сонирхолтой киног санал болгож байна.  

Эх сурвалж: Soompi 

#нийтлэл