Үндэсний дээд лигийн онцлох залуу тоглогч А.Азбаяр


YOLO.mn | YOLO.MN
2023-11-29

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн  энэ улирлын тогтолтод 70-аас дээш хувьтай довтолж буй цорын ганц тоглогч бол Хасын Хүлэгүүд багийн А.Азбаяр юм. Тэрээр энэ улиралд   13.5 оноо, 6.8 самбар, 1.2 хаалт, 79 хувийн довтолгоог дунджилж багаа  тэргүүлж буй.  

Үндэсний дээд лигт анхны жилээ тоглож буй “рүүки” тоглогч  А.Азбаяр нь 18 настай, 203 см өндөр. Тэрээр лигийн долоо удаагийн аварга домогт “Хасын Хүлэгүүд” багтай энэ жил 6 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Сагсан бөмбөгийн үнэнч үзэгчид түүнийг хүч түрэн гарч ирж буй чадварлаг хамгаалан  тоглогч хэмээн сайшаах болсон. 

Түүний амжилтуудаас дурдвал: 

 “Хасын Хүлэгүүд” болон “Модун Чононууд”  багийн өсвөрийн тамирчин 

 3х3 U18 шигшээ багийн тамирчин 

 Зүүн Азийн Залуучуудын наадмын алтан медальт  

Таеквондогийн Дэлхийн аваргын 5-р байрны шагналт 

Таеквондогийн Залуучуудын аваргын хүрэл медальт 

Таеквондогийн Олон Улсын Хэмжээний Мастер чадварлаг тамирчин юм.

                                                                                                                                       Д.Дөлгөөн

 Эх сурвалж: Үндэсний дээд лиг 

 

 

 

#нийтлэл