Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
2023-11-12

Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбараас жил бүр зохион байгуулдаг, 30 хүртэлх насны ирээдүйн залуу манлайлагчид, өсөж яваа залуу мэргэжилтнүүдийг салбар бүрийн тэргүүлэгчидтэй холбон тэдний туршлагаас суралцаж, 1 жилийн турш ментортой болох боломжийг олгох зорилготой менторшип хөтөлбөр зарлагдлаа.

Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага:

  •  Улаанбаатар хотод оршин суудаг
  •  30 хүртэлх настай (1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн)
  •  2 жил ажилласан туршлагатай байх

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2023 оны 11-р сарын 23-ны 23:59 цаг хүртэл хүлээн авна.

Цахим өргөдөл болон хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.globalshapers.mn сайтаас болон https://worki.mn/job/75423831674327 хаягаар авна уу.

#мэдээ