Бүгд Найрамдах Чех улсад 2024-2025 онд суралцуулах бакалавр, магистр, докторын хөтөлбөр зарлагдлаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-11-03

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагдлаа.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;
  • Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;
  • Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны;
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • /Дотуур байр, даатгалыг оюутан өөрөө хариуцна.

Бүртгэл:

БҮРТГЭЛ 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-ООС 2024 ОНЫ 01 САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ 

Дэлгэрэнгүй мэдээлийг: 

https://www.meds.gov.mn/post/133281?mibextid=9R9pXO&fbclid=IwAR1xnZ_wZ0kX2MT386USldjSqEUxEtgu4zFG5aVldWRrwdujJT44LgvpjXk 

Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ 

 

#мэдээ