850 ам.долларын шагналын сантай ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД оролцоорой!


Сондор | YOLO.MN
2017-08-29

Yolo.mn та бүхэндээ хамрагдаж болох дотоодын болон олон улсын чанартай тэмцээн, уралдааны талаарх мэдээллийг хүргэхийг зорьдог билээ.

Тэгвэл энэ удаад англи хэл дээрх эссе бичлэгийн уралдааны талаарх мэдээллийг хүргэе. Үүнд хэн хүссэн ямар ч сурагч, оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд оролцоход үнэ төлбөргүй юм.

Бүртгэл 12-р сарын 31-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Нийт 13 төрлийн шагналын сантай тус уралдааны нэгдүгээр байрын шагнал нь 450 ам.доллар юм.

 

Дараах сэдвүүдээс сонгож эссегээ бичих боломжтой.

1. Бусдын бүтээлийг хулгайлсан миний түүх
2. Их сургуульд орсон миний анхны өдөр
3. Оюутнуудын хичээлийн үнэлгээний талаарх миний санал
4. 22-р зууны их сургуулиудын боловсролын ирээдүй
5. Миний анхны дадлага
6. Их сургуулиа төгсөөд ажиллах уу, гарааны бизнесээ эхлэх үү?
7. Цагийн ажил хийнгээ судалгаа хийх нь…
8. Боловсрол, хайр, хүсэл тэмүүлэл… хэцүү зохицол уу?
9. Их сургуулиа төгсөөд анхны ажилдаа орсон минь
10. Их сургуульдаа өөрчлөлт хийх чиний таван санаа

Эссений сэдэв, шагналын сан, бичвэрийн стандарт зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн аваарай.

Мөн шууд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дараарай.

Эх сурвалж:

#Essay #Competition #850$