ЭЛСЭЛТ 2017: Хүссэн их, дээд сургуулиудын мэдээллийг ЭНДЭЭС аваарай


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-07-04

Их, дээд сургуулиудад элсэгчдэд зориулсан “Шинэ элсэлт шилдэг боловсрол 2017” үзэсгэлэн яармагийг “Modern Expo” агентлаг, БСШУСЯамтай хамтран Соёлын төв өргөөний Уран зургийн үзэсгэлийн танхимд 07-р сарын 02-06-ны хугацаанд үргэлжилж байна.

Тус үзэсгэлэн яармагт дотоодын магадлан итгэмжлэгдсэн их сургуулиуд, коллежууд, мөн гадаадын их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газар, зуучлалын 30 орчим  төвүүд оролцож байна. Энэ үзэсгэлэн яармагт ЕБС-ийн төгсөгчид маань хүрэлцэн ирснээр өөрийн сонгосон мэргэжлийн дагуу хүссэн сургуульдаа бүртгүүлэх боломжтой.

Ерөнхий зохион байгуулагч, Modern Expo агентлагийн ерөнхий менежер Д.Эрдэнэсүрэн: Энэ үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр өөрийн сонирхсон их, дээд сургуулиудад шууд элсэн орох боломжтой.  

Манай байгууллага нь БСШУСЯамтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ элсэлт шилдэг боловсрол” үзэсгэлэн яармагийг энэ сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд болон гадаадын их, дээд сургуулиудын коллежуудын албан ёсны төлөөлөгчийн газар, зуучлах, зөвлөгөө өгөх төвүүд оролцож байна.

Уг үзэсгэлэн маань ЕБС-ийн сурагчид маань өдийд ЭЕШ-ийн дүн гарсан, батламжаа авсан, өөрийн хүссэн мэргэжил, сургуулиа сонгохоор явж байдаг цаг үед тохируулан болж буйгаараа онцлогтой юм.

Энэ үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирснээр нэг дороос зөв сонголтоо хийх боломж байна хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй YOLO.mn сайтын уншигчиддаа өөрийн хүсэл сонирхлын дагуу зөв сонголт хийгээрэй хэмээн уриалж байна.

Амжиж очоод сонирхож үзээрэй. wink























#ЭЕШ #Modern Expo