MegaMax хамтлагийн тоглолт өнөө орой Сүхбаатарын талбайд болно


YOLO.mn | YOLO.MN
2023-08-26

“Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээ наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж буй. 

Соёлын өдрүүд өнөөдөр Солонгос дуунд дурлагсдын дунд “OPEN MIC” болон танин мэдэхүйн АХА тэмцээнээр үргэлжилнэ.  Мөн Megamax K pop хамтлагийн тоглолт орой 18:30 минутаас эхлэх юм.  

Монгол гишүүнтэй тус хамтлаг нь 2021 оны есдүгээр сарын 8-нд анхны уран бүтээлээ цацаж, к-поп ертөнцөд өөрсдийгөө албан ёсоор танилцуулсан юм. 

 

#мэдээ