Ойрын өдрүүдэд ХААНА, ЮУ болох вэ?


Миау | YOLO.MN
2022-01-20

Yolo.mn сайт ойрын өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой уралдаан тэмцээн, үйл ажиллагаануудын талаар мэдээллийг багцлан хүргэж байна. 


“МӨРӨӨДЛИЙН МАШИН” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

“Toёота Мотор Корпорац”-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Мөрөөдлийн машин” олон улсын гар зургийн уралдааны бүтээл хүлээж авах хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ. 

Бүтээл хүлээн авах хугацаа: 2022 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл
Насны ангилал: 7 нас хүртэлх, 8-11 нас, 12-15 нас

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.


“SOUL” ҮЗЭСГЭЛЭН

Yolo.mn вебсайтын уншигч оюутан залуус маань амралтаа хэрхэн өнгөрүүлж байна даа? Ойрын өдрүүдийг гэртээ амарч, нэгэн хэвийн байдлаар өнгөрүүлсэн бол анхаарлаа хандуулаарай. Уран бүтээлч Б. Дөлгөөн “Soul” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулж байна. 

Хэзээ: 2022 оны нэгдүгээр сарын 26-ныг дуустал өдөр бүр 09:30-17:30 
Хаана: Red Ger Creative Space

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.


VINYL & COFFEE NIGHT

Пянз болон кофенд дурлагсад байна уу? Та нартаа дуулгах сайхан мэдээтэй шүү. Тун удахгүй хэсэг залуус өөрсдийн сонсох дуртай пянзтайгаа цуглан кофе уунгаа нэгэн оройг аз жаргалтайгаар өнгөрүүлэх гэж байна. 

Хэзээ: 2022 оны нэгдүгээр сарын 22-ны 18:00 цагт
Хаана: Nitro B Coffee

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.


CHILL SESSION WITH BODIKHUU

Энэ долоо хоногийн лхагва гарагт Bodikhuu-гийн beat-үүдийг сонссон хүмүүс хэр их байна даа? Нэгэн оройг мартагдашгүй өнгөрөөж, дахиад ч сонсохыг хүсэж байгаа бол ирэх долоо хоногт энэ боломж нээгдэх нь ээ. 

Хэзээ: 2022 оны нэгдүгээр сарын 26-ны 19:00-23:00
Хаана: Fat Cat Jazz Club Ulaanbaatar

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.


ENGLISH SPEAKING EVENT

Ярианы ур чадвараа ахиулах хүсэлтэй, англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй залуус анхаарлаа нааш нь. Энэ бямба гарагт яг чам шиг ярианы ур чадвараа хөгжүүлэх гэсэн залуус цуглаж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх гэж байна. 

Хэзээ: 2022 оны нэгдүгээр сарын 22-ны 13:00 цагаас
Хаана: YMCA Mongolia

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Үйл явдал #Эвент