Торгон мэдрэмжтэй хүмүүст тохирох 10 ажил


YOLO.mn | YOLO.MN
2023-08-24

Бид өөрсдийн суурь ур чадвар, дотоод мөн чанартаа тулгуурлаж ажил мэргэжлээ сонгох нь хамгийн зөв зам юм. Бид энэ удаа хэт мэдрэг хүмүүст тохирох ажлын байрыг танилцуулж байна. Энэ төрлийн хүмүүс эргэцүүлэн бодох цаг гаргадаггүй, ачаалал ихтэй, хурдацтай орчинд ажиллахаас аль болох зайлсхийдэг билээ.  

Зохиолч, сэтгүүлч

Энэ төрлийн хүмүүс бусдын оронд өөрийгөө тавьж нөхцөл байдлыг арай өөр өнцгөөс харж тайлбарлах чадвартай тул уран зохиол, сэтгүүл зүйн чиглэлээр суралцах нь тохиромжтой. Нарийн төвөгтэй сэдвүүдийг судалж, сурсан зүйлээ бусадтай хуваалцах дуртай хүмүүсийн хувьд карьерын сайн зам байж болох юм.  

Визуал зураач 

Өндөр мэдрэмжтэй хүмүүс урлагийн бүтээл туурвихаас гадна урлагийн музей, галерейд ажиллах зэрэг урлагтай холбоотой төрөл бүрийн мэргэжлээр ажиллахад тохиромжтой.  

Бариа засалч  

Массажны эмчээр ажиллах нь маш мэдрэмтгий хүмүүст гойд тохирох ажил юм. Бариа засалч нь  тайван, стресс багатай орчинд хүмүүстэй ганцаарчлан ажилладаг. Маш зөн совинтой, бусдын мэдрэмжийг мэдрэх чадвартай байх нь энэ салбарт тодорхой давуу тал болно. 

Зөвлөх эсвэл эмчилгээний эмч  

Өндөр мэдрэмжтэй хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн салбарт ажиллахад онцгой тохирдог. Тэд хүмүүст сорилт бэрхшээл, тэмцлийг даван туулахад нь тусалдаг  зөөлөн сэтгэлтэй,  сайн зөвлөгч  байж чаддаг. 

Мэргэжлийн хөгжимчин 

Хөгжимчид дуу авиагаар дамжуулан гүн утга санаа, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай тул мэдрэмж өндөртэй хүмүүст хамгийн сайн тохирно. Хамтлаг, хөгжмийн театрт тоглохоос эхлээд студид хөгжимчин, дуучин, дуу зохиогчоор ажиллах хүртэл боломж бий.  

Нягтлан бодогч  

Нягтлан бодогчоор ажиллах нь нарийн ширийн зүйлийг анхаарч, өндөр төвлөрлийг шаарддаг. Энэ төрлийн ажил нь тооцоолол сайтай, өндөр мэдрэмжтэй хүмүүст зориулсан маш сайн сонголт юм.  

Жижиг бизнес эрхлэгч  

Тав тухыг эрхэмлэсэн жижиг бизнес эхлүүлэх нь карьерын тань хувьд зөв сонголт байх болно. Тухайлбал гэртээ сүлжмэл эдлэл нэхэн, анхилуун үнэрт лаа хийж, кофе шоп, ажиллуулж болох  юм. 

Багш

 

Гэрт суурилсан сургалтын бизнесийг эхлүүлэх эс бөгөөс тухтай оффист өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ заан  уян хатан цагийн хуваариар ажиллаж болно.  

Загвар зохион бүтээгч 

 

Хувцаслалтаараа бусдад өөрийгөө илэрхийлэхэд нь туслах дуртай хүмүүсийн хувьд загвар зохион бүтээгчээр ажиллах нь сайн карьер байж болох юм.   

Мөрдөгч

Мөрдөгч, мөрдөн байцаагчид нотлох баримт цуглуулах, дүн шинжилгээ хийхдээ нямбай байхаас гадна үнэнд хүрэхийн тулд хэрхэн зөв асуулт асуухаа мэддэг тул танд энэ ажил төгс тохирно. 

Бусдыг ойлгож, тэдний хэрэгцээг урьдчилан таамаглах онцгой чадвараа өөрийн хамгийн том давуу талуудын нэг болгон харуулаарай 

#нийтлэл