Загварлаг PPT бэлдэхэд туслах таван YOUTUBE суваг


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-05-09

Удаан хугацаанд хийсэн судалгаа, нойргүй хонож хийсэн бие даалт, ажлын тайлангаа танилцуулахад presentation бидэнд тусалдаг. Бусдын өмнө зүгээр гарч ярихаас илүүтэй ppt бэлтгэн ажлаа танилцуулах нь сонирхолтой.

Маш их цаг зарцуулан бэлдсэн ажлаа ppt-ээр дамжуулан бусдад хүргэхдээ бид нэг л алдааг гаргадаг. Тэр нь слайд дүүртэл текст бичих. Тэгээд хажууд нь нэг зураг хийх. Уйтгартай биш гэж үү? Өнгө будаг нь зохицсон график дүрслэлүүд, бичвэртэй холбоотой зургаар баяжуулан, 3D мэт харагдах хөдөлгөөнт дүрсийг нэмэхэд чиний ажлын үр дүн сайшаагдах нь гарцаагүй. Ингээд сонирхолтой, загварлаг ppt бэлдэхэд туслах таван YOUTUBE сувгийг танилцуулж байна.

PowerPoint нь presentation-ий зах зээлд хамгийн эрэлттэй программ билээ. Гэвч дизайны хувьд тийм ч сайн биш. Сайхан харагдуулахын тулд тухайн хүнээс нэлээдгүй ур чадвар шаардагдана. Харин тус суваг нь PowerPoint дээр хэрхэн загварлаг ppt бэлтгэхийг маш ойлгомжтой зааж өгөх болно.

 

Дан ганц загварлаг ppt бэлдэхээс гадна хөдөлгөөнт анимейшин нэмбэл бүүр сонирхолтой биш гэж үү? Энэхүү суваг нь хөдөлгөөнт дүрс хэрхэн нэмэхийг заана.

 

Загварлаг ppt хэрхэн бэлдэх, 3D үг үсэг бичиж, зураг оруулах мэдлэгийг өгөх ба Canva, Google Slide зэрэг бусад программууд дээр хэрхэн ажиллахыг харуулна.

 

Жинхэнэ гал гарсан гайхалтай дизайны санаануудыг эл сувгаас та харах болно. Өнгөлөг бөгөөд харахад хялбар зохион байгуулалттай байх нь чухал гэдгийг анхаараарай.

 

Олон хүн Google Slide дээр presentation бэлддэг. Бас л дизайны хувьд сайн биш. Тэгвэл эл суваг нь PowerPoint-оос гадна Google Slide дээр хэрхэн сонирхолтой ppt бэлтгэхийг үзүүлнэ.

Эдгээр ютүб сувгуудыг ашиглан илүү бүтээлч ppt-ийг бүтээж, өөрийн хийсэн ажлаа илүү бүтээлчээр танилцуулаарай. Амжилт

#medee