Suzy энтертайментаа орхино


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-03-27

Солонгосчуудын “анхны хайр” хочит жүжигчин, дуучин Бэ Сүжи (Bae Suzy) 9 жилийн турш хамтарч ажилласан энтертайменттайгаа дахин гэрээ хийхгүй хэмээн мэдэгдлээ.

JYP энтертайментийн зүгээс дараах мэдэгдлийг хийжээ.

“Сайн байцгаана уу? JYP энтертаймент байна. Сүжитэй хийсэн бидний гэрээ энэ сарын 31-нд дуусгавар болж байгааг мэдэгдэх гэсэн юм. Сүүлийн хэдэн сарын турш энэхүү гэрээний талаар ярилцсан боловч, эцэст нь гэрээг дуусгавар болгох шийдэлд хүрлээ. Сүжигийн хувьд одоогоос 9 жилийн өмнө “Miss A” хамтлагийн гишүүн болж, маш шаргуу хөдөлмөрлөсөн.

2009 оноос хойш JYP-тай хамт уйлж, инээж, баярлаж, амжилт уналтаа хамтдаа туулж ирсэн Сүжи болон түүний фэнүүдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Хэдийгээр бидний гэрээ дуусгавар болсон ч, цаашид Сүжигийн шийдвэрийг хүндэтгэж, дэмжинэ гэдгээ мэдэгдье. Баярлалаа” гэжээ.

Сүжигийн хувьд ирэх дөрөвдүгээр сард Management SOOP агентлагт орохоор ярилцаж байгаа гэнэ. Тус агентлагт ГунЮү (Gongyoo), Гун Хюжин (Gong Hyojin) зэрэг өмнөд Солонгосын шилдэг жүжигчид харьяалагддаг аж.

#Kpop