Бүх цаг үеийн хамгийн хачирхалтай 10 кино


YOLO.mn | YOLO.MN
2023-08-15

Биет зүйлээс төсөөлшгүй зүйл рүү, энгийнээс ер бусын руу шилжиж бидний тэр бүр мэддэггүй зүйлсийг кино урлаг өгүүлдэг. Энэхүү нийтлэлд бид хачирхалтай кинонуудын ер бусын, сонирхол татахуйц, нууцлаг хөшгийг ярж, далд гоо сайхныг илчлэх болно. Ингээд бүх цагийн үеийн хамгийн хачирхалтай 10 киног танд танилцуулъя

                                                                                 Un Chien Andalou (Luis Buñuel, 1929)

Un Chien Andalou нь кино урлагийн уламжлалт ойлголтыг хөмөрсөн жинхэнэ авангард бүтээл юм. Тус кино нь логик бүтцээс татгалзаж, сюрреалист визуал яруу найргийн урсгалыг үзэгчдэд хүргэснээрээ онцлогтой. Хөрөнгөтний хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, үнэт зүйлийг тэрслүү сэтгэлгээтэй уран бүтээлчид эмэгтэй хүний нүдийг сахлын хутгаар хайр найргүй зүсэх агзгасхийм дүрслэлээр илэрхийлсэн юм.  90 гаруй жилийн түүхт тус бүтээл нь кино шүүмжлэгч, урлаг судлаачдын урам зоригийн эх сурвалж, судалгааны объект болж өнөөг хүрчээ.

                                                                       The Fabulous Baron Munchausen (Karel Zeman, 1962)

Энэхүү бүтээл нь таныг адал явдалт ертөнцөд хүргэх болно. Найруулагч тус киногоор бодит болон хийсвэр ертөнцийн заагийг бүдгэрүүлж, үзэгчдийг жинхэнэ хөрсөн дээр буулгаснаараа хувьсгал хийж чадсан. Энэ өвөрмөц арга барил нь үзэгчдийг кино  ертөнцийг шимтэн үзэх хүсэлд автуулж, ойлголтын хүрээг нь тэлж өгсөн юм. Бароны хөгжилтэй адал явдлуудын дунд гүн ухааны сэдэл, төсөөллийн үзэл бодлыг тусгасан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, уран сэтгэмжийг бадраасаар иржээ.

3. The Holy Mountain (Alejandro Jodorowsky, 1973)

Алехандро Жодоровскийн “Ариун уул” кино нь хүний далд ухамсар, соёлын бэлгэдлийн гүнд үүд хаалга нээж, үзэгчдийг тунгаан бодох орон зайгаар хангасан үзэгдэхүйц гайхалтай бас сэтгэл түгшээсэн кино юм. Хүмүүний бузар булай бүхэн бүрэлдсэн орчин үеийн хотод дөнгөнөөсөө ангижирсан Христ оршдог. Тэрбээр Ариун уул руу явах замдаа долоон үхлийн нүглийн биелэл болсон долоон хүнтэй уулзана. Энэ алхам нь өөрийн эрин үеийн нийгэм соёл, ёс зүйн асуудлуудыг хэлэлцэх боломжийг олгож, дүрүүдийн гүн гүнзгий хүнлэг чанарыг өгүүлсэн юм. 

 Eraserhead (David Lynch, 1977)

“Eraserhead бол цэвэр суут хүний бүтээл. Энэхүү гайхамшигт симфони нь урьд өмнө хэзээ ч байгаагүй шилдэг бүтээл болж, кино урлагт нээлт хийсэн.  Зохиолын гол дүр бол аж үйлдвэрийн бохир мегаполис хотын жирийн ажилчин. Түүний найз охин нь биологийн хувьд тодорхойгүй амьтны эх болсныг олж мэдээд түүний сэтгэл зүйд асар том өөрчлөлт гарна. 


                                                                            Tetsuo: The Iron Man (Shinya Tsukamoto, 1989)

Хүний дотоод сэтгэлийг барсан кино бол гарцаагүй Тэцүо мөн. Зүрх судасны өвчтэй хүмүүс үзэхгүй байхыг зөвлөе. Шинья Цукамото найруулагчийн хувьд хачин жигтэй, хоёрдмол утгатай кинонуудын архетип гэж тодорхойлж болох харанхуй мөртлөө сэтгэл татам кино бүтээлийг бидэнд бэлэглэсэн. 1989 онд нээлтээ хийсэн энэхүү кино нь  сэтгэлд хоногшсон үйл явдал, өвөрмөц дүрслэлээрээ үзэгчдийн зүрх сэтгэлд үүрд үлджээ.  Цукамото төмрийн хаягдал дээрээс гол дүрийн биеийг үзэгчдийн нүдний өмнө төмөр мутаци болгон хувиргадаг.


                                                                               Begotten (Edmund Elias Merhige, 1989)

“Begotten бол хар дарсан зүүд шиг кино. Э.Элиас Мерхигийн энэхүү бүтээл нь дүрслэх урлагийн хийсвэр хэлээр өгүүлсэн  шинэ түүхийг толилуулсан юм. Киноны кадр бүрийг нарийн нягт нямбай, ер бусын урласан. Үйл явдлын өрнөл нь ээдрээтэй, хоёрдмол утгатай бөгөөд үзэгчдийг өөрсдийн эрэл хайгуулд автуулдаг. 


                                                                               Naked Lunch (David Cronenberg, 1991)

“Naked Lunch бол сонирхол татахуйц  өгөөжтэй кино юм. Домогт Уильям Барроузын зохиолоос сэдэвлэсэн тус кино нь хар тамхинаас үүдэлтэй манан дундаас бүтээлч байдал, хүний мөн чанарыг харуулсан хүчирхэг тайлбар хэвээр үлдэж, утга учиргүй, ид шидийн ертөнц рүү  үзэгчдийг аваачина.

                                                                                         Being John Malkovich (Spike Jonze, 1999)

Хүний сэтгэлийн нууцлаг гүн рүү нэвтрэх үүд хаалгыг нээж буй мэт онцгой мэдрэмжийг өгөх кино гарцаагүй Being John Malkovich юм. Жон Малкович бол хүний сэтгэлзүйн нарийн өнгө аясыг илчилж соронз мэт татдаг. Түүний хоёрдмол сэтгэл хөдлөл, дотоод тэмцэл нь үзэгчдэд гайхалтай  мэдрэмжийг өгнө.


                                                                                         The Lobster (Yorgos Lanthimos, 2015)

Инээдмийн бас сэтгэл түгшээх тус кино нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, дарамтыг  Лантимос хэрхэн эвдэж буй тухай өгүүлнэ.  Энэ бол зүгээр нэг кино биш орчин үеийн үзэгчдэд хувийн эрх чөлөөний тухай ихийг эргэцүүлэхэд дэм болох бүтээл юм.

                                                          Everything Everywhere All at Once (Daniel Kwan, Daniel Scheinert, 2022)

"Everything Everywhere All At once" бол Даниэлсийн өвөрмөц алсын хараа, Ёогийн асар их авъяас чадварыг харуулсан гайхалтай хөгжилтэй, гүн гүнзгий утга учиртай ховор кино юм. Зохиол нь параллель ертөнцийн хооронд шилжих чадвараа олж мэдсэн гэрийн эзэгтэй Эвелин Ванг тойрон өрнөнө. Ертөнц түүнийг жүжигчин, тулааны урлагийн мастер, дуурийн дива  зэрэг олон талаас нь харуулдаг. Тэрээр өөрийн нууцлаг хүчээ хэрхэн ашиглаж буй нь тун сонирхолтой. Энэ бол хийсвэр ойлголтыг хүний гүн гүнзгий сэтгэл хөдлөлтэй хослуулсан урлагийн бүтээл юм.

Эх сурвалж: Taste of Cinema

#нийтлэл