2ne1-ийн гишүүд хамтарч дуу гаргана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-02-16

Нэгэн цагт дэлхий нийтэд кпопыг таниулж явсан нэр хүндтэй охидын хамтлаг бол маргаангүй “2ne1” билээ. Хэдийгээр хамтлаг тарсан боловч гишүүн тус бүр  бие даасан үйл ажиллагаа явуулж “ХАМТЛАГАА САНАЖ БАЙГАА” гэдгээ илэрхийлсээр ч ирсэн.  Мөн сонсогч фэнүүдийнх нь хувьд ч “2ne1” хамтлагийг дахин нэгдээсэй гэж хүсдэг нь нууц биш юм. 

Хамтлагийн ахлагч Сиэл (CL) “Пёнчан-2018” олимпын наадмын хаалтын ажиллагааг хийж, Холливудын кинонд дүр бүтээсэн бол Минжи (Minzy) шинэ уран бүтээл гаргаж, Дара (Dara) кино урлагийн салбарт хүч үзэж байгаа юм байна. Харин  Паг Бум өнгөрсөн онд D Nation агентлагтай гэрээ байгуулж 8 жилийн дараа ийнхүү анх удаа бие даасан цомгоо гаргана гэдгээ шүтэн бишрэгчдэдээ мэдэгджээ.

 Тэрээр ирэх сард шинэ уран бүтээлээрээ фэнүүдийнхээ сонорыг мялаах бөгөөд  Сандара Паг (Sandara Park) түүнтэй хамтарсан аж.

Сандара Пагийн харьяалагддаг YG энтертайментаас энэ мэдээллийг баталсан байна.

YG энтертайментийн захирал Ян Хён Сог (Yang Hyun Suk): Паг Бум маань YG энтэртайменттай удаан хугацаанд хамт байж чадаагүй ч, түүнд томоос том амжилт хүсье” гэжээ.

Ташрамд сонирхуулахад, 2ne1 хамтлаг 2009-2016 онд YG энтэртайментэд харьяалагдаж байсан бөгөөд тарахаасаа өмнө фэнүүддээ  зориулан ‘Goodbye’ нэртэй уран бүтээл гаргаж байжээ.

#KPOP