“Оппенхаймер”-ийг найруулсан Кристофер Эдвард Нолан гэж хэн бэ?


YOLO.mn | YOLO.MN
2023-08-09

Кристофер Эдвард Нолан (1970 онд төрсөн) нь Британи, Америкийн кино найруулагч юм. 

Холливуудад адал явдалт, ээдрээт кинонуудаараа алдартай тэрээр 21-р зууны шилдэг кино найруулагч гэж тооцогддог. Түүний кинонууд дэлхий даяар таван тэрбум долларын ашиг олжээ.  
Олон шагнал хүртсэн тэрээр Оскарт таван удаа, BAFTA-д мөн тав, Алтан бөмбөрцгийн шагналд зургаан удаа нэр дэвшсэн. Кристофер Нолан 2015 онд “Time” сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгт багтаж, түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2019 оны “Британийн эзэнт гүрний командлагч” хэмээх эрхэм дээд одонгоор шагнажээ. 

Нолан багаасаа кино урлаг сонирхсон. Лондоны их сургуулийн коллежид англи хэлний уран зохиолын чиглэлээр суралцсан байна. Тэрээр  

“Following” (1998)  

"Memento" (2000) 

“Insomnia” (2002) 

“The Dark Knight Trilogy” (2005–2012) 

“The Prestige” (2006) 

“Inception” (2010) 

“Interstellar” (2014) 

“Dunkirk” (2017) 

“Tenet” (2020) киног бүтээжээ. 

“Дункерк” киногоороо Оскарын хоёр номинацад нэр дэвшиж, шилдэг найруулагчийн анхны шагналаа хүртсэн юм.

Ж.Роберт Оппенхаймерынтухай 

Алдарт найруулагчийн сүүлчийн бүтээл нь “Оппенхаймер”. Гурван цаг үргэлжлэх энэ кинонд "Атомын бөмбөгийн эцэг" гэгддэг, онолын физикч Ж.Роберт Оппенхаймерын амьдралыг өгүүлдэг. Түүнийг нарийн судалж, энэ кинонд гаргасан тул шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.  

Роберт Оппенхаймер нь Лос-Аламос дахь анхны атомын бөмбөг (1904-1967) бүтээх төслийг удирдсан, АНУ-ын физикч байв. 

Нью-Йорк хотод Германаас ирсэн еврей цагаачдын гэр бүлд төрсөн Оппенхаймер 1925 онд Харвардын их сургуульд химийн чиглэлээр бакалавр, 1927 онд Германы Гёттингений их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1936 онд Беркли дэх Калифорнийн их сургуульд профессор болсон байна.  

Тэрээр квант механик, цөмийн физик, тухайлбал, молекул долгионы функцуудын Борн-Оппенхаймерийн ойролцоо тооцоолол, электрон ба позитроныг судлах онолын ажил, цөмийн нэгдэл дэх Оппенхаймер-Филипсийн процесс, квант туннелийн анхны таамаглал зэрэг онолын физикийн чиглэлд ихээхэн хувь нэмэр оруулсан. Мөн шавь нартайгаа хамт нейтрон од ба хар нүхний онол, квант талбайн онол, сансрын цацрагуудын харилцан үйлчлэлийг судлахад хүчин чармайлт гаргажээ. 

1941 оны аравдугаар сарын 9-нд АНУ Дэлхийн II дайнд орохоос хоёр сарын өмнө Ерөнхийлөгч Франклин Рузвельт атомын бөмбөг бүтээх хөтөлбөрийг баталжээ. Энэ нь “Манхэттэн төсөл” байв. 

1942 онд Оппенхаймер “Манхэттэн төсөл” -д ажиллахаар сонгогдсон бөгөөд 1943 онд анхны цөмийн зэвсэг бүтээх үүрэг хүлээж, Нью-Мексико дахь уг төслийн Лос-Аламос лабораторийн захирлаар томилогдов. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд түүний манлайлал, шинжлэх ухааны туршлага чухал нөлөө үзүүлжээ.  

1945 оны долоодугаар сарын 16-нд тэрээр "Гурвал" хэмээх атомын бөмбөгийн анхны туршилтад оролцон, сарын дараа Хирошима, Нагасаки хотыг бөмбөгдөхөд энэ зэвсгийг ашиглажээ.  

Агаарын бөмбөгдөлтүүд 129-226 мянган хүний амийг авч одсоны ихэнх нь энгийн иргэд байсан юм. 

Оппенхаймер яг одоо дэлхий даяар театруудаар гарч байгаа ч Японд гараагүй бөгөөд гарах огноо хараахан тогтоогдоогүй байна.

 

#нийтлэл