СЭЗИС-тай танилцсан минь I Сургууль дотроо Photoboot, зочид буудлын өрөөтэй, мэргэжлийн энтрепренер бэлддэг гэнэ үү?


Сурталчилгаа | YOLO.MN
2023-06-28

Түм түжигнэж бум бужигнах хотын төвд өдөртөө хүний хөл үл тасарна. Нэг, хоёроор, алхсан, гүйсэн олны дийлэнх нь оюутан залуус. МУИС хоёр, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Багшийн дээд, СЭЗИС. Их сургуулиуд шил шилээ дараад сүндэрлэснийг хэлэх үү дээрээс төөнөх нарны илчнээс сургуулиудын байр байшингийн араар нуугдсаар ирлээ.

Санхүү Эдийн Засгийн Их сургууль

Монгол орны ууган их сургуулиудын нэг. Санхүү, нягтлан бодох бүртгэл, банкны салбарт чадварлаг боловсон хүчин бэлдэж буй шилдэг их сургууль. Ёстой л толгойтой аавын хүү л тэнцэж ордог гэлцэнэ. 

Ингээд СЭЗИС-тай танилцах аялалаа эхлүүлцгээе.

Сургуулийн үүдэнд томоос тос “Тавтай морил” гэсэн бичих байх ба хаалга хүртэл үргэлжлэх өнгө гялбам ногоон зүлэг, өндөр модод биднийг угтлаа. Оюутнууд нь энэ зүлгэн дээр сууж, модных нь сүүдэрт тухалдаг болов уу гэж бодогдов.

Хэрэв үзэсгэлэнт Тужийн нарсан ойг үзсэн бол тэнд яг үүн шиг зам бий.

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн сургалтын систем, диплом олон улсад хүлээн зөвшөөрөгддөг ба Монгол улсын их дээд боловсролын системд нэгэн зууны түүхийг бүтээж буй юм. Тодруулбал ирэх онд уг сургуулийн түүхт 100 жилийн ой юм байна.

Сургууль А,В болон С гэсэн гурван хичээлийн байртай.

Яг л...

Барилга олон давхар өндөр ба давхар бүрт хүргэж өгөх лифт бий. СЭЗИС-ийг ийм том гэдгийг мэдэх үү?

Оюутнууд мэргэжил сургуулиараа гангарч, сургуулийнхаа хамгийн гоё хэсэгт зургаа даруулах хамгаас дуртай байдаг. Харин СЭЗИС бүр зураг авахуулах тусгай хэсэгтэй гээд бод доо. Гэрэл, хана гээд л. Хэн ч хажуугаар нь зургаа даруулалгүй өнгөрч чадамгүй санагдлаа.

Сүүлийн жилүүдэд хүний бүх хэрэгцээнээс авахуулаад бүх л зүйлс дижитал хэлбэрт шилжиж буй. СЭЗИС ч энэ жишгийг дагаж Монголын анхны дижитал сургууль болохоор зорьжээ. Сонирхолтой байгаа биз?

Ахлах ангийн сурагч бүр ямар мэргэжилтэй болох, аль их сургуульд орох вэ гэдэг чухал асуулттай тулгардаг. Мэдээж ирэх дөрвөн жил, ирээдүйн дөч тавин жилийн амьдралын зам мөрийг шийдэх чухал цаг мөч учраас сонголтоо маш сайн бодож байж хийх нь зөв. 

Ингээд оюутнууд яагаад СЭЗИС-ийг сонгож суралцах болов гэдэг асуултын хариуг сонсоцгооё.

Тэд ийн ам бардам хэлж байсан юм. Гэхдээ бидний аялал дуусаагүй шүү. Цааш олон сонирхолтой зүйлс олон бий...

Энэ бол оюутнуудын сургуульдаа өөрсдөө хийсэн хөрөнгө оруулалт.

Оюутнууд хичээлийн агуулгын хүрээнд төсөл бичин гадны байгууллагуудаас хөрөнгө оруулалт авч өөрсдийн оролцоогоор анги танхимаа тохижуулжээ.

Хэрэв та энэ өрөөг юунд зориулсан өрөө юм бол хэмээн гайхаж буй бол танд тайлбарлая. Энэ бол хөхүүл ээжийн өрөө. Нялх, балчир хүүхэдтэй оюутан, багш нарт зориулан бүтээжээ.

Юу? Хичээл гэж үү? Төсөл бичиж, санхүүжилт аваад л... Бараг сургуульдаа ажиллаад байгаа юм биш үү?

Харин энэ бол оюутнууд хичээлийн бус цагаараа амарч, завсарлага авах, багаар ажиллах, найзтайгаа буу халах боломжтой танхим.

Утсаа цэнэглэх, хоолоо халааж идэх боломжтой.

Ангид хичээлээ хийж байгаад мартаад орхисон усны сав, үсний боолт, бүр гар утсаа ч олох боломжтой "Гээсэн юмаа аваарай" бокс...

СЭЗИС-д нийтдээ зургаан мянган баклаврын түвшний оюутнууд суралцаж байна. Нийт 15 мэргэжил, 41 хэлбэрээр суралцах боломжтой. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэл авахаар СЭЗИС-ийн Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяатай хэдэн хором ярилцлаа.

Аялалаа цааш үргэлжлүүлбэл СЭЗИС-ийн зочлох үйлчилгээний ангийн оюутнуудад зориулсан тусгай практикийн танхим бий. Сургууль дотроо яг ажлын байран дээрээ байгаа мэт суралцаж чадна гээд бод доо? 

Харин энэ өнгөлөг, сонирхол татахуйц хэсэг бол  СЭЗИС болон 'Аксиом Инк' ХХК-ийн хамтран байгуулсан нейро болон чанарын судалгааны аргачлалаар хүний зан төлөв, шийдвэр гаргалтыг судлах компани гэнэ. Тун сонирхолтой санагдаж байгаа биз? СЭЗИС-ийн багш, ажилтан, оюутнууд судалгааны багт орж ажилладаг гэсэн шүү. Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Энд дарна уу.

Харин одоо та бүхэнд зөвхөн кодчиллын сан, арга барилыг нэг жилийн хугацаанд суралцан ажлын байранд гарч, онол практикийг хослуулан суралцах боломжтой Орц гарц буюу iO институтыг танилцуулая. IO институт нь сүүлийн үеийн технологийн дэвшлүүдийг нутагшуулах, Монгол улсын мэдээллийн технологийн салбарыг эрчимжүүлэх, шинээр чадварлаг боловсон хүчинг бий болгох зорилгоор СЭЗИС-ийн дэргэд байгуулагдсан технологийн институт юм. Тус институт жил бүр кодчиллын эрчимжүүлсэн ангидаа 60 оюутан элсүүлэн суралцуулдаг гэнэ шүү.

 

Дэлгэрэнгүйг Энд дарж уншаарай.

Номын сан...

Арван давхарын гадаа ийм гэр байх юм. Энд заримдаа эрдэм шинжилгээний хурал семинар болж заримдаа энгийн нэг өдрийн хичээл ордог аж. Гэхдээ л дээвэр дээрээ гэртэй гэж хэн ч төсөөлөөгүй байсан биз?

Ингээд бид гарч замын эсрэг талд байрлах СЭЗИС-ийн оюутны дотуур байрыг зорьлоо. Энэхүү байр нь хотын төвд байрлалтай, тохь тухтай, 280 оюутан амьдрах боломжтой гэнэ. 

Ташрамд дурдахад СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагаа 2023.06.30-ны хооронд орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй гэнэ шүү. Амжиж бүртгүүлээрэй.

Мөн онооны жагсаалт болон анги дүүргэлтээс хамааран нэмэлт элсэлтээр бүртгүүлсэн элсэгчид мэргэжил, хөтөлбөрөө наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд сонгон баталгаажуулах юм байна.

Энэ хүрээд бидний аялал өндөрлөв. СЭЗИС-р хамт аяласан та бүхэнд баярлалаа. 

#Боловсрол