Dua Lipa найз залуутайгаа анх удаа олны өмнө гарлаа


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-05-22

27 настай поп дуучин Dua Lipa, 41 настай найруулагч Romain Gavras нар Каннын кино наадмын улаан хивсний ёслолд анх удаа хамтдаа хүрэлцэн ирж, олны өмнө зургаа даруулжээ. 

Тэрээр Инстаграм хуудаснаа “Last night in Cannes with my sweetheart” хэмээн бичсэн байна. Тэд хоёул аж жаргалтай байгаагаа илтгэн нэг нэгэн рүүгээ харж инээмсэглэж, бие биеэ үнсэж байжээ. 

Эх сурвалж: billboard.com 

#Оддын тухай