Adele Youtube дээр 2 тэрбум үзэлттэй 3 дуутай боллоо


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-05-02

Дуучин Adele Youtube дээр дахин шинэ амжилт үзүүллээ. Дөрөвдүгээр сарын 28-нд “Someone Like You” дуу Youtube дээр 2 тэрбум хандалттай боллоо. Энэ нь түүний ийм амжилт авсан 3 дахь клип юм.  

2011 оны нэгдүгээр сард цацагдсан уг дуу нь Adele-ийн "21 цомгийн хоёр дахь сингл юм. Мөн “Someone Like You”нь түүний "нэрийн дуунууд"-ын нэг гэж тооцогддог. Цацагдсан даруйдаа Billboard Hot 100 жагсаалтын 1-р байрыг таван долоо хоног эзэмшсэн. "21" бол түүний гаргасан хамгийн том цомог юм.  

Adele - Someone Like You (Official Music Video) 

Эх сурвалж: billboard.com 

#Дуу хөгжим