Солонгос хэл дээрх илтгэлийн ТЭМЦЭЭН зарлагдлаа


Т.Ариунбаяр | YOLO.MN
2021-05-27

Солонгос хэл сурч буй хэн бүхэн дэлхийн хаанаас ч оролцох боломжтой илгэлийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. 

БНСУ-ын Кёнхи их сургуулиас жил бүр зохион байгуулдаг илтгэлийн тэмцээн нь өндөр түвшний зохион байгуулалт, шагналын сангаараа дэлхийд алдартай билээ. Солонгос хэлийг сонирхон суралцагчдын догдлон хүлээдэг үйл ажиллагаануудын нэгт зүй ёсоор багтах уг тэмцээн нь энэ жил "COVID-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулагдахаар болжээ. 

ИЛТГЭЛИЙН СЭДЭВ: 

- “기후 변화에 대처하는 길” буюу “Дэлхийн дулаарлын эсрэг авах арга хэмжээ”
- “모두가 존중받을 권리” буюу “Бүх хүний эрхэмлэгдэх эрх” байна. 

Оролцогчид дээрх хоёр сэдвээс нэгийг нь сонгоод дараах материалуудын хамтаар илгээнэ. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Маягт

- Илтгэлийн бичвэр

- Илтгэл танилцуулж буй бичлэг

Материалыг ЭНД дарж илгээгээрэй. 

ШАГНАЛЫН САН: 

- 1-р байр - 1,500 ам.доллар /нэг хүн/

- 2-р байр - 1,000 ам.доллар /хоёр хүн/

- 3-р байр - 800 ам.доллар /хоёр хүн/

- 4-р байр - 500 ам.доллар /хоёр хүн/

ШАЛГАРУУЛАЛТ: 

Тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт 2021 оны тавдугаар сарын 17-ноос зургадугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Харин үндсэн шалгаруулалт нь 2021 оны долдугаар сарын 15-ны өдөр болно. 

Тэмцээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

Эх сурвалж: Institute of International Education Kyung Hee University

#Боловсрол #Боломж #Солонгос хэл #Илтгэл